Аялалд хөг нэмж, хүч өгдөг зүйлийн нэг бол мэдээж амтат зоог билээ. Бид арлын зурсан зураг шиг байгалийн сайханд аялахдаа үдийн зоогоо тун ч өвөрмөц нэгэн газар барьдаг. Арлын зүүн талд орших Кинтамани тосгонд байдаг идэвхитэй Батур галт уул болон үзэсгэлэнт Батур нуурыг тольдонгоо хооллоно гэвэл ямар вэ? Мэдээж гайхалтай. Энэ нь жуулчдын заавал очиж үздэг газрын нэг бөгөөд галт уулын дэргэд байгалийн гоо үзэсгэлэн дундах сонголттой хоолтой ресторанд нүдээ хужирлаж, сэтгэлээ сэргээн, ходоодоо ч баярлуулаад авах сайхан газар. Бали аралд идэвхитэй одоо ч оргилоход бэлэн галт уул хэд хэд бий.
Аяллын лавлах: 9595-8989, 9595-7979
Аяллын дэлгэрэнгүй хөтөлбөрийг эндээс үзнэ үү: http://www.tengertravel.com/travel/77