8o
Улаанбаатар хот
mobile menu

Г.Түмэндэлгэр: Засгийн газарт хямралаас хурдан гараасай гээд 100 хонь хандивласан

2016-09-26 09:42:00

Монгол улсад төрөөс төрсөн тэрбумтан хэмээх хэлц бий болоод нэлээд удлаа. Эдийн засаг хямралын энэ үед Төрөөс төрсөн тэрбумтан, төрийн өндөр албан тушаалтануудын идэж, уусан хэрэг АТГ-т шалгагдаж, зарим нь аавын хаалга татаад байгаа. Энэ жилийн хувьд эдийн засаг хүнд байгаа, ирэх онд үүнээс ч илүү хүндэрнэ гэдгийг эдийн засагчид хэлж байгаа. Хэдэн өдрийн өмнө зарим нэг гишүүд идэж, ууж ханасан бол улс орондоо буцааж өгөх цаг болсон хэмээн маргалдаж суусан. Тэгвэл, эрхэм гишүүд, эрхэм олгиархуудаа таньд нэгийг бодогдуулах мэдээлэлийг бид хүргэх гэж байна. Засгийн газрын гишүүн, УИХ-н гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны мэргэжилтнүүдийн хамт  Хэнтий аймгийн Дархан, Бор-Өндөр сумдад ажиллаж иргэдтэй уулзалт хийсэн байна.
Дархан суманд хийсэн уулзалтын үеэр Улсын аварга малчин Н.Шаравжамц улс орны эдийн засгаа хямралаас гарахад нь зориулж мянгат малчин бүр мал хандивлахыг уриалж, өөрөө 100 хонь хандивлахаа илэрхийлсэн мэдээлэлийг бид өмнө нь хүргэсэн билээ. Энэ талаар бид Улсын аварга малчин Н.Шаравжамцаас утсаар тодруулах гэсэн боловч,  сумын төвөөс нэлээд хол, утасны сүлжээгүй газар нутаглаж байгаа юм байна. Харин Улсын аварга малчин Н.Шаравжамцын гэргий Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд зээгээ цэцэрлэг сургуульд зөөх ажилтай төвд өвөлжих гэж байгаа аж. Бид энэ үеэр Улсын аварга малчин Н.Шаравжамцын гэргий Г.Түмэндэлгэрээс тодрууллаа.

-Сайн байна уу. Сайхан намаржиж байна уу. Юуны түрүүнд та өөрийгөө манай уншигчддад танилцуулахгүй юу?

-Сайн. Сайн байна уу. Энэ жилийн хувьд намаржин сайхан боллоо. Намайг Г.Түмэндэлгэр гэдэг. Би 63 настай. Хэнтий аймгийн Дархан сумын уугуул иргэн. 4 ангиасаа л хөдөө гарч өнөөдрийг хүртэл мал маллаж байна даа.

-Хэд хоногийн өмнө Засгийн газрын гишүүн, УИХ-н гишүүн Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Уул уурхай хүнд үйлдвэрийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны мэргэжилтнүүдийн Хэнтий аймгийн Дархан, Бор-Өндөр сумдад ажиллаж иргэдтэй уулзалт хийсэн юм билээ. Тэр үеэр танай гэр бүл буюу Улсын аварга малчин Н.Шаравжамц улс орны эдийн засгаа хямралаас гарахад нь зориулж 100 хонь хандивласан байна лээ. Ер нь яагаад 100 хонь хандивлахаар болов?

-Улс орон хямралтай байгаа учраас 100 хонь хандивласан. Хямралаас хурдан гараасай  гээд л  хандивласан.

-Та ханиа танилцуулаач. Та хоёр ханилаад хэдэн жил болж байна?

-Манай өрхийн тэргүүнийг Н.Шаравжамц гэдэг. Улсын аварга малчин. Надтай ижилхэн 4 ангиасаа хөдөө гарч, нагац эгчтэйгээ мал маллаж байгаад цэрэгт явж ирээд хонь, адуу маллаж эхэлсэн. Манайхан хэдэн үеэрээ л мал маллаж ирсэн. Бид 2 ханилаад 40 гаруй жил болж байна.

-Танайх  хэдэн хүүхэдтэй вэ. Хэд нь аав ээжийнхээ хамт мал маллаж байна?

-Манайх 6 хүүхэдтэй. Үүнээс 3 нь аав ээжийгээ дагаад мал дээр гарсан. Хоёр нь мянгат малчин. Бусад хүүхдүүд маань хот, Бор-Өндөр сумын төв дээр байна.

-Одоо танайх хичнээн толгой малтай вэ. Улсын аварга малчины болзолыг хэзээ хангасан бэ?

-Манайд таван хошуу малнаас тэмээ байхгүй. Ямаа, хонь, үхэр, адууг маллаж байна. Малын тоог би сайн мэдэхгүй. Малтай холбоотой данс тооцоог манай хүн хариуцдаг. Улсын аварга малчины болзолыг 2007 онд хангасан.

-Улс орон хямралд орсон дээр дооргүй хэмнэх, хасах танах тухай ярьж байна. Харин боломжтой төрийн дээд албан тушаалтан, бизнесмэнүүд хүнд битгий хэл төр засагтаа 100 төгрөг ч хандивлаж чадаагүй байна. Таны бодлоор эдийн засгийн хямралаас хэрхэн хурдан хугацаанд хохирол багатай давж гарах вэ?

-Хөгшин хүний хувьд тэгж, ингэж хямралаас гарна гэж би хэлж чадахгүй. Харин уул уурхай гэж хэт хошуурч эх орноо сүйтгэхийг би хүлээн зөвшөөрч чадахгүй. Эх орныхоо газраа  зарчихдаг юм болов уу. Хаа сайгүй Хятад, янз бүрийн хүмүүс уул уурхай нэрээр газар сүйтгэж байна.

-Танай нутаг буюу Хэнтий аймгийн Дархан, Бор-Өндөр сумын нутагт Хятад компаниуд уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг, мөн байгалийн чулуу их түүдэг. Таны хувьд энийг маш буруу гэсэн байр суурьтай байх нь ээ?

-Маш буруу. Одоо манай нутаглаж байгаа Бор-Өндөр сумыг тойроод 30 гаруй уурхай байна гэж сонссон. Газар ухаад л байдаг. Нөхөн сэргээлт хийсэн юм байхгүй. Үүнээс гадна иргэд байгалийн чулуу их түйдэг. Эхлээд газрын хөрсөн дээр байдаг чулууг түүж байсан бол одоо газар ухаад түүдэг болсон. Уул уурхайн утаа тортог малд маш их хортой. Наад зах нь малын өвсний чанар муудаж байна. Ер нь хуучинаараа байж болохгүй юм байх даа л гэж бодогдох юм.Бусад орноос зээл авах нь хэр зөв юм бол доо л гэж бодогдох юм.

-За таньд эрүүл энийг хүсье. Урт насалж удаан жаргаарай.

 -Баярлалаа.

-Улсын аварга малчин Н.Шаравжамц улс орны эдийн засгаа хямралаас гарахад нь зориулж 100 хонь хандивлаад зогсохгүй, мянгат малчин бүр мал хандивлахыг уриалсан. Бид энэ уриалыг хэр дэмжиж байгаа талаар малчидаас тодрууллаа. Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын малчин Х.Гэрэлээс  тодруулахад “Жамц аварга 100 хонь хандивласан гэж сонссон.Ер нь эдийн засаг хүндэрч, гүнзгий хямралд орчоод байгаа бол хэдэн мал хандивлахад бэлэн . Төр засгаас авдаг үе байхад өгөх үе ч бас байж болно шүү дээ л гэж бодож байна.

Дорноговь аймгийн Айраг сумын малчин Д.Батдоржоос энэ талаар тодруулахад “Энэ уриалгыг дэмжиж байна. Төр засаг цалин, тэтгэвэр, хүүхдийн мөнгөө тавьж чадахгүй байдалд хүрсэн бол боломжоороо хэдэн ч болтгуай мал хандивлахад бэлэн байна. Энэ уриалгыг дэмжихгүй малчин өрх байхгүй байх аа”

Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын иргэн Х.Цогтбаяраас тодруулахад “Засгийн газрын гишүүдийн идэж, уусан тухай мэдээлэл өдөр бүр л гарах юм. Малчин бид чинь хамгийн хүнд нөхцөлд ажилладаг ч гэсэн улс оронд хэрэгтэй гэх бол малаа бариад өгөхөд бэлэн байна гэсэн хариултыг хэлж байна. Хамгийн хүнд хэцүү нөхцөлд, цаг хугацааг үл хайхрам хэдэн малаа малладаг малчид маань ингэж хэлж байна. Малчид маань ийм сайхан сэтгэлтэй. Гэтэл малчдын зарж борлуулдаг мах, сүү, арьс шир бүгд үнэ багатай. Ямааны арьс гэхэд л боодол бохины үнэ хүрэхгүй байх жишээтэй. Эрхэм гишүүд, эрхэм олгиархуудаа, та үүнийг нэг бодоод үзээрэй. Та улсдаа юу өгч чадах вэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Д.Батжаргал
Эдийн засаг нь хямарсан үед ард иргэд нь алт, мөнгө, гоёл зэргээ хандивлаж байсан түүх бий, саяхан, ойрын хөршид маань. Манайд бол дээдүүл нь идчихнэ, би л лав өгөхгүй, соорий, ккк
2016/09/26 202.9.40.108
hahahahahaha
v sv batbold . opshert bairluusan munguuu . ard tvmend butsaan ugch bn gene eeee . . gej baival yah uu ????. hahahah
2016/09/26 188.64.243.212
ИРГЭН
ЗӨВ ШҮҮ
2016/09/26 139.5.217.224
hi
minii ardin setgel tsagaan gedeg enedee Tanai ger bvld az jargal ervvl enh owliig ontei dawahig hvsey
2016/09/26 84.61.116.154
зочин
Төрөөс хулгай хийсэн хулгайч нараас албадан хөрөнгө татвал таарна
2016/09/26 202.179.25.136
ганаа
төрийн албан тушаалтанууд ингэж чадахгүй л дээ
2016/09/26 43.242.242.51
мундаг л даа
сайхан мэдээлэл байна
2016/09/26 43.242.242.51
зочин
сандал ширээ булаалцдаг, төрөөс хулгай хийдэг дарга нар ичээсэй, тэр эх орончид хаа байна? энэ малчин хүнд байгаа эд баялаг нь мал, өгч чадаж байншдээ, монголын ард түмэн ий үйлс бадартгуай
2016/09/26 1.25.115.143
  • Recent
  • Most Read
  • Most Comment