Энэ сарын 22-ны өдөр Налайх дүүргийн VI хороо нутаг дэвсгэрт “Бүргэд хилл” ХХК-ийн барьж байсан барилга нурсан хэрэг гарчээ. Тус нурсан барилгад долоон хүн нурангид дарагджээ. Барилгад дарагдсан дөрвөн иргэн нуруу, цээжин тус газартаа гэмтсэн байсан ба бусад хөнгөн гэмтэл авсан байна. Тус барилга нь амралтын байрны зориулалттай бөгөөд суурийн цутгалт дуусч карказ зангидаж байжээ. Нэгдүгээр давхрын цутгалтаа хийж байх явцад ийн нурсан байна. Ослын дүгнэлт гараагүй аж.
“Бүргэд хилл” ХХК-ийн барилга нурж, долоон хүн дарагджээ
2016-09-26 10:20:14