Эрт цагт Балигийн өмнөд хэсэг говь цөлөрхөг газар байсан бөгөөд арлын төв хэсэгт орших гол нуурын ус гольдролынхоо дагуу зөвхөн хойт зүгт урсдаг байжээ. Сонирхолтой нь арал дээр суурьшсан иргэд газар тариалан эрхлэхийн тулд тусгай суваг шуудуу гарган нуурын усыг арлын өмнөд хэсэг рүү урсгах болсны ачаар байгалийн бүтцэд эрс өөрчлөлт орж Бали бүхэлдээ ногоон ургамалаар хучигдах болсон байна. Ингээд тэд цагаан будаагаа тариалж эхэлсэн өнөө ч тариалсаар байгаа билээ. Жилд 2-3 удаа цагаан будааны ургац хурааж авдаг тул хоол хүнс элбэг дэлбэг. Тиймээс нутгийн тариачид өдөрт 5-6 цагийг л газар тариалангийн ажилдаа зарцуулан, үлдсэн цагаа уран зураг, сийлбэр, дуу хөгжим, бүжиг зэрэг урлагт зориулах боломжтой байдаг. Иймээс тус арал нь урлагийн арал хэмээн дэлхийд алдаршжээ. Амар амгалан, аз жаргалтай аж төрөх Бали хүмүүсийг аялангаа, дэргэдээс мэдрэх сайхан.
Аяллын лавлах: 9595-8989, 9595-7979
Аяллын дэлгэрэнгүй хөтөлбөрийг эндээс үзнэ үү: http://www.tengertravel.com/travel/77