Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар, Нийгэм эдийн засгийн салбар хариуцсан Засаг даргын орлогч Х.Батболд болон холбогдох албаны хүмүүс 9 сарын 22, 23-ын өдрүүдэд Баяннуур аймагт ажиллаж, хамтын ажиллагааг сайжруулах ХАРИЛЦАН ОЙЛГОЛЦЛЫН САНАМЖ БИЧИГ байгууллаа.
Нэн тэргүүнд хоёр аймгийн импорт, экспортын худалдааг хүндрэлгүй болгохын зэрэгцээ “Гашуун сухайт” хилийн боомтод худалдааны чөлөөт бүс байгуулж, тэнд ажиллаж байгаа алба хаагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулна. Түүнчлэн уул уурхай, худалдаа үйлдвэрлэл, соёл боловсрол, байгаль орчин, аялал жуулчлал зэрэг чухал салбаруудын үйл ажиллагааг дэмжин ажиллана.