Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээлэл болон цахим сүлжээгээр нохой, муур устгалтай холбоотой мэдээлэл гарч, нэлээдгүй маргаан дэгдээгээд байсан билээ. Тодруулбал, “Нохой, муур устгалын ажилд 5 тэрбум төгрөг зарцуулахаар төсөвлөсөн болон спираль тавих замаар устгалын ажлыг эхлүүлнэ” гэдэг мэдээлэл гарч эхэлсэн. Тэгвэл энэ мэдээлэл ташаа мэдээлэл болохыг албаныхан хэллээ. Мөн үүнээс гадна
Татварын ерөнхий хуульд нохойны албан татварыг нохойтой иргэдээс авах талаар заасан байдаг аж. Ийм заалт байдаг ч өнөөдрийг хүртэл төсвийн мөнгөнд нохойны татвар гэсэн нэг ч төгрөг суудаггүй аж. “Нийслэлийн нутаг дэвсгэрт нохой муур тэжээх, устгах журам”-ыг шинэчлэх төслийг боловсруулж, Татварын ерөнхий хуульд заасны дагуу нохойны албан татварыг нохой тэжээдэг иргэдээс авдаг байхаар тусгажээ. Журмын төсөлд одоогоор татварын хэмжээг нэгдсэн байдлаар тогтоогоогүй. Гэхдээ үргүйжүүлсэн нохойнд бага, үргүйжүүлээгүй нохойноос өндөр татвар авах хувилбарыг боловсруулсан байна.
Нохой тэжээдэг хүмүүсийн анхааралд
2016-09-26 15:15:42