8o
Улаанбаатар хот
mobile menu

УБТЗ-ын даргын томилгоотой холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ

2016-09-27 08:17:00

09:00-12:00 цагт

НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд "Ажлын байрны нөхцөлийг сайжруулахад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх арга зам" хэлэлцүүлэг болно. Хэлэлцүүлэгт ХНХЯ, МХЕГ, ЭМШУИС, хөдөлмөрийн Нөхцөл хэмжилт шинжилгээний төвийн холбогдох албан тушаалтнууд болон эрсдэлтэй аж ахуй нэгж байгууллагуудын ажил олгогч,ХАБЭАА ажилтан, инженер, үйлдвэрийн эмч, эрүүл ахуйч нар оролцоно.

10:30 цагт

“International Fashion Super Model” тэмцээнээс Гран При шагнал хүртсэн загвар өмсөгч Э.Энхболдыг Монголын Залуучуудын Холбооноос хүлээн авч, шагнал гардуулна.

11:30 цагт

УБТЗ-ын Ерөнхий хорооны гишүүд болон замын даргын томилгоотой холбоотой асуудлаар Монголын төмөр замчдын ҮЭХ-ноос хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:00 цагт

Монгол Улсын Засгийн газраас аравдугаар сарын 15-ны өдрийг Хүний нөөцийн ажилтны өдөр болгон тунхагласантай холбоотой “HR Club”-ээс зохион байгуулж буй үйл ажиллагааныхаа нээлтэд зориулж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.

12:00 цагт

Олон улсын Түншлэл уулзалтын талаар хэвлэлийн бага хурал ГХЯ-нд болно. Сэтгүүлчид Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урья. Гамшгийн эрсдэлийг даван туулах чадварыг бэхжүүлэх, олон улсын хүмүүнлэгийн тусламж, эмзэг байдал буй иргэдийг дэмжих зэрэг олон сэдвийг хөндөх болно.

12:00 цагт

Монгол Улсын Засгийн Газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хүн амын сангийн санхүүгийн дэмжлэгтэйгээр хэрэгжих “Монгол улсад жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь” төслийн нээлтийн ажиллагаа “Туушин” зочид буудлын 5-р давхрын “Соёмбо” танхимд болох тул та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна.

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл