Дорнод аймгийн төвд долоон настай хүү учир битүүлгээр амиа алдсан хэрэг гарсан талаар мэдээлж байсан билээ. Талийгаач хүүг амиа хорлосон гэж үзсэн боловч мөрдөн байцаалтын явцад өс хонзонгийн сэдэлтэйгээр санаатайгаар амь насыг нь хохироосон болох нь тогтоогдсон байна. Нас барсан хүүгийн аав гэр бүлээс гадуур харилцаатай байсан нь хүүгийн амь насыг бүрэлгэх шалтгаан болсон аж. Тодруулбал, талийгаач хүүгийн эцэгтэй дотно харилцаатай гэх С гэгч эмэгтэй бусдад 200 мянган төгрөг өгч хүүгийн амь насыг захиалгаар хөнөөлгөсөн болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон тухай эх сурвалж мэдээллэж байна.
200 мянган төгрөг өгч 7 настай хүүгийн амийг хөнөөлгөжээ
2016-09-27 11:00:00