8o
Улаанбаатар хот
mobile menu

УБТЗ-д үүсээд байгаа асуудлын талаар ийнхүү ярилаа

2016-09-27 15:06:00

Монголын Төмөр замчдын Үйлдвэрчдийн эвлэлийн холбооноос мэдээлэл хийлээ.  2016 оны УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Засгийн газар түүний салбарын яам, социалист нийгмээс хойш явж ирсэн тогтолцоог халан улстөрийн шууд нөлөөг төмөр замын салбарт тогтоохоор оролдож байна гэдгийг энэ үеэр онцоллоо. Мөн УБТЗ-д нэг ч өдөр ажиллаж үзээгүй, төмөр замын салбарын жирийн ажилтнаас удирдах албан тушаалтан хүртэлх шат дамжлагийг даваагүй, орос хэлний мэдлэггүй хүмүүсийг Орос-Монголын олон улсын хэлэлцээр үйлчилдэг онцгой байгууллагад ерөнхий хорооны гишүүдээр томилсон явдал төмөр замын ажилчдыг үл хүндэтгэсэн, хувь нийлүүлэгч ОХУ-ын талыг басамжилсан, байгууллагын ирээдүйд шууд нөлөөлөх бүдүүлэг үйлдэл болж байна хэмээн тус холбооноос үзэж байгаа аж.

Тус холбооноос энэ асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад наймдугаар сарын 16-наас эхлэн холбогдох албан бичиг, шаардлагыг хүргүүлсэн байна. Удирдлагад мэргэжлийн, туршлагатай мэргэжилтэн томилох нь чухал гэдгийг тухайн үед Ерөнхий сайдад хүргүүлсэн шаардлагадаа дурдсан одоогоор тодорхой хариу ирээгүй байгаа аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment