8o
Улаанбаатар хот
mobile menu

МИАТ компани Азийн хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэнд эх орноо сурталчиллаа

2016-09-27 15:38:02

                Токио хотод жил бүр зохион байгуулагддаг (JATA Tourism Expo) олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэн 9-сарын 22-25 нд болж өндөрлөлөө. Уг үзэсгэлэнд Монгол орноо сурталчилж Японоос Монголыг чиглэсэн жуулчдын тоог нэмэгдүүлэх зорилт тавин Монголын аялал жуулчлалын холбоо, Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ ТӨХК болон аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Жуулчин, Жигүүр, Нью шилэн, Нью кловер, Надешко, Рагуса , МЖ интэрнэшнл , Говь ХК оролцлоо.

                Уг үзэсгэлэнг Японы аялал жуулчлалын холбоо зохион байгуулдаг бөгөөд чансаагаараа Азидаа хамгийн том аялал жуулчлалын үзэсгэлэнд тооцогддог бол дэлхийд ITB экспогийн ард жагсдаг байна. Энэ жилийн тухайд Японы 47 муж болон дэлхийн 100 гаруй улс орнуудаас аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулдаг компаниуд болон авиа компаниуд оролцож, 150000 гаруй хүн үзэж сонирхсон байна.

                Япончууд бол аялах дуртай үндэстэн бөгөөд хамгийн анх 1991 онд МИАТ компани захиалгат нислэгээр Японы жуулчид Монголд хөл тавьж байсан түүхтэй. Үүнээс хойш албан ёсоор 1996 оноос эхлэн Япон улс руу тогтмол нислэгтэй болсон байна. Өөрөөр хэлбэл МИАТ компани 20 жилийн турш 2 орны эдийн засгийг хөгжүүлх,  тэр тусмаа дотоодын аялал жуулчлалын салбарын  хөгжлийн гол  тулгуур багана болсоор ирснийг үзэсгэлэнд оролцогч дотоодын аялал жуулчлалын компаниуд онцолж байна. Ялангуяа аялал жуулчлалын оргил ачааллын улиралд УБ- Токио –УБ чиглэлд 7 хоногт 7 удаа нисч байгаа нь тустай хэрэг болж байгааг аялал жуулчлалын компаниуд хэлж байлаа. ЖАТА -2016 ОУ-ын үзэсгэлэнгээс манай сэтгүүлчийн бэлтгэж ирсэн сурважлагыг бид цувралаар нийтлэх болно.

 

 

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Монголчууд чинь
МИАТ компани зардлаа багасгаж тийзний үнээ буулгаачээ.
2016/09/27 103.57.92.142
ИРГЭН
ЗӨВ ШҮҮ
2016/09/27 139.5.216.131