8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэвлэл мэдээллийн ёс зүйн талаар хэлэлцүүлэг болно

2016-09-27 15:40:49

Хэвлэл мэдээллийн ёс зүйн өдрүүд энэ долоо хоногт болж байна. Үүнтэй холбоотойгоор GoGo мэдээний агентлаг өөрийн редакцдаа “Хэвлэл мэдээллийн ёс зүй: ТАНЫ БОДЛООР” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх гэж байна.

Хэлэлцүүлэгт Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийн Радио, Телевизийн Ёс зүйн хорооны дарга Ж.Батбаатар, тус зөвлөлийн Сонин, сэтгүүл, сайтын хорооны гишүүн Д.Нарантуяа, сэтгүүлч Х.Мөнхбаясгалан, Г.Улсболд, дуучин М.Нарантуяа нар оролцох юм.

Хэлэлцүүлгээр Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлд ирж буй гомдлууд, гарч буй алдаа зөрчил, сэтгүүлчид Хэвлэл Мэдээллийн Ёс зүйн зарчмыг баримтлахад гардаг бэрхшээлүүд, хэвлэл мэдээллийн хэрэгслээр өөрийн нэр хүндэд халдсан жишээ, ёс зүйтэй сэтгүүл зүйд юу дутагдаж байгаа талаар ярилцах юм байна. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл