8o
Улаанбаатар хот
mobile menu

Ноён уулын хаадын бунхан Египтийн Пирамидийн хааны бунхантай ижил

2016-09-27 15:54:00

Өнөөдөр Chuhal.mn сайтын уншигчиддаа зориулан гадны хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр бидний тухай юу бичсэн талаар онцлон хүргэж байна. 

Канадын Сентерра Гоулд уул уурхайн байгууллага Ноён уулын орчимд байрлах олон тооны хаад, дээдсийн бунханг хөндөж, үйл ажиллагаагаа явуулж байна. Гадны хэвлэлүүдийн онцолж буйгаар “Ноён уул орчимд байрлах ихэс дээдсийн бунхан нь эртний Египтийн Пирамид-ийн хааны бунхан, Англи, Америкийн дайчдын хэрэглэж байсан зэвсэг, дуулгатай ижил үнэ бүхий эд өлгийн зүйлс юм” гэв.
Тус уурхайн Ноён уулын хойд хэсэгт байрлаж, үйл ажилгаагаа явуулдаг бөгөөд МЭӨ 3-р зуунд хамааралтай эд өлгийн зүйлс олджээ. Ноён уул нь дархан цаазтай байгалийн өвөрмөц тогтоц бүхий олон зүйлийн амьтад амьдардаг газар юм. Тус ууланд цасны ирвэс болон бусад ховордож буй амьтад байдаг аж. 


  Зураг 1 Ноён уулын бунхан

“Digital Journal” веб сайтад “Гацууртын уурхайн удирдлагуудын мэдээлж буйгаар дээрхи бунхан нь 1920-иад оны  эд өлгийн зүйлс бөгөөд Хүннү гүрэнтэй огт хамааралгүй гэсэн тайлбар өгч, шуугианыг зогсоохыг хүссэн” гэж мэдээлжээ.

 Зураг 2 Ноён уулын бунхны хана хэсгээс олдсон түүхэн дурсгал

Эртний олдворыг газар доороос гаргах явцад хувцас эдлэл, хивс гэх мэт бусад эд өлгийн зүйлс цаг хугацааны эрхэнд эвдэрч, гэмтсэн байдалтай байв. Уг Монгол улсаас олдож буй олдворууд Швед, Норвегийн ард түмний мэдэх Викингийн соёлтой дүйцүүлэн ойлгож болно хэмээн Өмнөд Хятадын “Morning Post” хэвлэлд ийнхүү бичиж байв.

 Канадын уул уурхайн компани “Сентерра Гоулд” өнгөрсөн оны нэгдүгээр сард “2010 оноос хойш Гацуурт компанитай хамтран уул уурхайн олборолтын ажлаа эхэлж байсан. Гацуурт компани болон Монгол улсын засгийн газарт эрдэс баялгийн салбар нь чухал ач холбогдолтой гэдгийг цохон тэмдэглэсэн.  Хэрэв Монгол улсын Засгийн газар зөвшөөрч, хаалгыг нээж өгвөл олборлолтоо эхлэхэд бэлэн байна” гэв. Мөн уурхайн орчимд буй гол ус бохирдож нутгийн иргэд, мал амьтны эрүүл мэндэд ноцтой хохирол учруулна. Цаашилбал голын урсгал явсаар ОХУ руу урсаж, орох тул болгоомжлох хэрэгтэй гэжээ.
“Al Jazeera”-ийн мэдээлж буйгаар Монгол улс дан ганцаараа “Сентерра”-ын буруутай үйл ажиллагаанаас болж байгаль унаган төрхөө алдсан газар биш Киргизстан ил уурхайгаа олборлож эхлэхэд, усны чанар эрс муудсан” гэж бичив.
Хөгжиж буй орнуудын хувьд санхүүгийн олон бэрхшээлүүдтэй байнга тулгарч байдаг.  Тиймээс гарах гарцаа ганцаар төсөөлдөг байж болох юм. 
Эх сурвалж: Digital Journal

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Ви
Ухуулж болохгүй,Элбэгдоржийг ерөнхийлөгчөөс буунгуут Эх ороныг гадныханд худалдсан хэмээн Сэнтерра голд- н 35 тэрбумыг нэхэмжилж эрүү үүссгэх хэрэгтэй
2016/09/27 202.179.23.185