Туркийн “Turkish Airlines” авиа компанийн онгоц өнөөдөр /2016.09.27/ 11.00 цагт Чингис хаан нисэх буудалд газардаж, 12.05 цагт буцаад хөөрөх байсан ч хойшилж шөнийн 02.45 цагт болжээ. Нислэг хойшилсон шалтгаан нь тус онгоцоор манай улсыг зорин ирсэн Сири улсын хоёр иргэнийг хил гаалийн ажилтнууд саатуулснаас ийн онгоц хойшлоход хүрчээ.
Дээрх хоёр зорчигч Монголын ГХЯ-ны албан тушаалтны тодорхойлолттой байсан ч нэг хүнийг хилийн шалганыхан бичиг баримтыг нь хүчингүй гэж үзжээ. Хилээр нэвтрэх боломжгүй болсон Сири улсын иргэн уг онгоцоор буцах гэсэн боловч биеийн байдал нь муудсан учир өвчтэй хүнийг онгоцоор тээвэрлэх боломжгүй гэдгийг “Turkish Airlines”-ийн онгоцны дарга мэдэгджээ.