8o
Улаанбаатар хот
mobile menu

Бүгд найрамдах Польш улсын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

2016-09-27 18:47:10

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Польш Улсын Элчин сайд Михайль Лабэндатаг хүлээн авч уулзлаа. Хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаад сэтгэл хангалуун байгаагаа Шадар сайд илэрхийллээ.

Засгийн газар хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааны комисс харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал үүрэгтэй гээд Польш Улс ойрын хугацаанд Улаанбаатар хотноо Элчин сайдын яамаа нээнэ гэдэгт найдаж байна гэлээ.

Талууд нүүрс, зэсийн олборлолт, боловсруулалтын туршлагатай Польштой хамтрах, онцгой байдлын албан хаагчдын эрэн хайх, аврах хамтарсан дадлага, сургууль хийх, мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, нийгмийн хамгаалал, боловсролын салбарт хамтран ажиллах талаар санал солилцлоо. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл