Бангладеш улсын Бубариа тосгоны Магуро дүүрэгт болж, яг л 80 настай мэт харагдах бяцхан хүү мэндэлжээ. Прогериа гэж анагаах ухааны нэршилээр нэрлэсэн тус нярай байх ёстой үеийнхээсээ найм дахин хурдан өтөлж эхэлсэн гэж эмч нар мэдээлсэн байна.
Бараг 80 настай мэт харагдах уг нярай Бубариа тосгоны ядуу фермер Парул Патро, Бисайит Патро нараас мэндэлсэн юм. Тэдний хүүхдийг харах гэж тосгоноос гэлтгүй хөрш нутгуудаас хэдэн зуун хүн хүрч ирсэн байна. Айлын гурав дахь хүүхэд болон мэндэлсэн Прогериа эцэг, эхдээ гологдсонгүй. Харин ч хүүхдийн эцэг Патро “Би ерөөсөө ч аз жаргалгүй биш байна. Хүүхэд маань яг над шиг харагдахгүй байгаа ч тэр бидэнд аз жаргал бэлэглэж ирсэн” гэжээ.