8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-09-28 08:49:17

Глоб Интернэшнл төвийн байранд

9.30-13.00 цагт “Мэдээлэл олж авах түгээмэл эрхийн олон улсын өдөр”-т зориулан “Глоб Интернэшнл төв” ТББ нь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Нээлттэй Нийгэм Форумтай хамтран “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн хэрэгжилт” сэдвээр үндэсний зөвлөгөөн зохион байгуулна.

9:30 цагт Үндсэн хуулийн цэц хуралдана. Хуралдаанаар Шүүхийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хэлэлцэнэ.

Шонхор Тауэрт

11:00 цагт12 давхарт Оюутны азийн аваргад алтан медаль хүртсэн баг тамирчдын хэвлэлийн бага хурлыг зарлаж байна.

Монгол ньюс мэдээллийн төвд
12:00 цагт Монголын эмнэлгийн инженерүүдийн нийгэмлэгээс “Эмнэлгийн тоног төхөөрөмж ба биоанагаахын инженер” сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа.

12:30 цагт “Тархины хогийг цэвэрлэе” хөдөлгөөний хүрээнд “Номтой оюуны ирээдүй” НҮТББ, “Номтой өглөө” клуб, ХААИС-ийн 1500 оюутан хамтарч Сэлбэ гол, түүний эрэг дагуух хогийг цэвэрлэх талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Тэд залуусыг хог цэвэрлэхээр ирэхдээ номтой ирэхийг уриалж байгаа аж.

Зууны мэдээ мэдээллийн төвд
11:00 цагт Олон улсын ахмадын өдөрт зориулан ахмадуудын асуудлаар НЭМХ-ээс мэдээлэл хийнэ.
11:30 цагт Булаг шанд гол мөрний эхийг хамгаалах сангаас бохирын асуудлаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт Чингис хааны нэрийг архи тамхи бусад зүйлүүдэд хэрэглэхгүй байхыг шаардаж Хаадын сангаас мэдээлэл хийнэ.
12:30 цагт Төмөр замын даргын асуудлаар дуучин Ц.Бямбажав нар мэдээлэл хийнэ.
13:00 цагт Дахин төлөвлөлтийн холбооноос дахин төлөвлөлтийн явцын талаар бодит мэдээлэл хийнэ

"Цагаан хадаг" УСК  нээлтээ хийнэ. Киноны нээлтийн үйл ажиллагаа:

12:00 цагт Улсын Их дэлгүүрийн 2 давхарт 
18:00 цагт Тэнгис кино театрт 
Нээлтэнд кино баг бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоос гадна Монголын жүдо бөхийн шигшээ баг мөн МУГТ Д.Сумъяа оролцоно.

ГХЯ "Зөвшилцөл" танхимд

10:00 цагт Монгол, Энэтхэгийн эрдэмтдийн хамтарсан “Чингис хаан, түүний өв уламжлал болон энэтхэгийн соёл” эрдэм шинжилгээний бага хурал болно.

"Пума империал" зочид буудалд

12:00 цагт МУУГЗ хөгжмийн зохиолч Ц.Чулуунбатын "Амьдралын бэлэг" Chuka&Friends тоглолтын танилцуулга хэвлэлийн хурал болно.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл