8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдрийн өрнийн зурхай

2016-09-28 09:00:22

Хонь - (3/21-4/19)

Өдөр тутмын ажлын хэмнэл таалагдана. Гэвч бодлогогүй үйлдэл хийх хэрэггүй. Бясалгал хийж, стрессээ тайлах хэрэгтэйг одод анхааруулж байна. Бодитой харагдах буруу зүйлээс болж айдас төрөх бөгөөд өчигдөр эсвэл маргаашдаа хэт санаа зовсноос болж байгаа байх. Одоо бүх зүйл хэвийн тул тайвшир.

Үхэр - (4/20-5/20)

Өнөөдөр төвөгтэй өдөр байх нь. Гэсэн ч зөв юм хийснээ мэдрээд баярлах болно. Таны үзэл бодол, санал санаачилгыг бусад тань эсэргүүцнэ. Сайн дурын ажилтан хайж байгаа бол аюул гамшигтай бүсэд тусламж үзүүлэх хүмүүнлэг үзэлтэнг танд санал болгоно. Ирээдүйгээ төлөвлөж цаг зав гарга. Найз эсвэл түнш тань хүндхэн асуудал түлхэж магдагүй тул болгоомжтой байгаарай. Хэрүүл маргаанаас хол бай.

Ихэр - (5/21-6/21)

Өөрийн дураар байх нь өнөөдөр бага зэрэг хэцүү байх бололтой. Тиймээс аливаа зүйлд наанатай цаанатай хандаж, ямар нэг зүйл эхлэхдээ хэзээ яаж эхлэх вэ гэдгээ сайтар бодолц. Гэхдээ бүх хүний сэтгэл санаанд тохируулах гэж хичээх хэрэггүй. Бүх зүйл сайхан болох болно. Өөртөө итгэлтэй байж, үүрэг хариуцлагаа ухамсарлан ажиллаж чадвал та тун удахгүй тушаал ахих болно.  

Мэлхий - (6/22-7/22)

Өнөөдөр од гарагсийн хувьд холимог өдөр. Сэрэмжтэй байхгүй бол ашиглаж амжаагүй боломжууд сэтгэлийг чинь хямраана. Хэн нэгэнд амласан хариулт өгөхөөс зайлсхийх хэрэгтэй. Хов живээс хол бай. Хэрэв танд хэн нэгэн нууцаа хадгалахыг гуйсан бол та түүнийг нь хадгапах хэрэгтэй. Шүүгчдийн бүрэлдэхүүнд багтаж, үүрэг хүлээх болно. Хэдийгээр энэ нь таны нийгмийн арга хэмжээний цагийг хязгаарлах авч туршлага болж үр дүнгээ өгнө.

Арслан - (7/23-8/22)

Санхүү мөнгөний хувьд зөрчилдөөн үүснэ. Хурцадмал асуудал жигдрэх хэдий ч ингээд орхичихож болохгүй. Нөхцөл байдалтай нүүр тулж ажилла. Хий хоосон санаа зовж гараа хумхин суух хэрэггүй. Зарим нэг хамаатнуудын дунд таагүй харилцаа бий хэдий ч гэр бүлээрээ цугларч цагийг хөгжилтэй сайхан өнгөрөөх болно. Өнөөдрийг хүртэл ойлгоогүй яваа зарим нэг зүйлс тодорхой болно. Хүсэл зорилгоо биелүүлэх тохиромжтой үе ирсэн байна.

Охин - (8/23-9/22)

Өнөөдөр таны тэвчээр алдрахад их ойрхон байна. Таны машин тэрэг эвдэрснээс болж шаардлагатай сэлбэг хэрэгсэл хайж нэлээд цагийг барах бололтой. Хэрвээ ямар нэг чухал уулзалт байгаа бол аль болох эртхэн гэрээсээ гарахгүй бол ямар нэг байдлаар хоцрох шалтгаан мундахгүй л болов уу. Өнөөдөр танаас мөнгө зээлсэн хүмүүс ямар нэг арга саам хийсээр мөнгөө олж авах хүнд байх болно. Арга хэмжээнд оролцохдоо жижиг сажиг зүйлд хэт их мөнгө үрэхээс сэргийл.

Жинлүүр - (9/23-10/22)

Ашигтай ажил хэрэгч санал хүлээн авч магадгүй. Далайцтай эрч хүчтэй ажиллахыг од эрхэс сануулж байна. Гараа гаргаж гэр бүлдээ хоол хийж өгөх нь таныг хүндлэх хүндлэл нэмэгдэнэ. Төрлөхийн хичээнгүй чадвар тань орчин тойрны хүмүүсийн харьцаанд таатай нөлөөлнө. Эмэгтэй жинлүүрүүд шинэ танилынхаа зүрх сэтгэлийг бүрэн эзэмдэх бололтой.

Хилэнц - (10/23-11/21)

Хайр, хүсэл, дур сонирхлоо дага. Хайрын энэ холбоо сарын сүүл хүртэл үргэлжилнэ гэдэгт итгэлтэй байж болно. Хэдийгээр тийм удаан биш ч гэр бүлийн өв хөрөнгө, өмчийн бас санхүүгийн асуудлаас болоод та хайртаасаа түр холдож мэднэ. Ихрийн ордонд орших тэргэл cap хамтын мөнгөний асуудлаа дуусгах цаг ирснийг илтгэнэ. Өмч хөрөнгөтэй тань холбоотой худалдаж авах, зарах гэрээ хэлэлцээрүүд дуусна.

Нум - (11/22-12/21)

Хэн нэгэнд хууртагдаж болзошгүй байгаа тул өнөөдөр хүнтэй танилцахдаа анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй. Энэ өдөр танилцсан хүмүүс таны амьдралд багагүй төвөг удах бололтой. Өнгөрсөн хоёр өдөр бий болсон эргэлзээтэй асуудал ор мөргүй арилах бөгөөд бүх зүйл маш тодорхой болж ирнэ. Энэ үед та амьдралын эрч хүчээ хэрхэн зөв залахаа мэдэх болно.  

Матар - (12/22-1/19)

Өнөөдөр одод олон төлөв харуулахгүй. Матрынхан ажилдаа өөрсдийгөө зориулан завгүй байх нь. Олон төвөгтэй асуудал гарна. Хэрэв ийм хэмнэл хэт ихэдвэл ажлынхаа өрөөний хаалгыг хааж амралтаа ав. Тэгвэл дахин сэргэж үүргээ гүйцэтгэж чадахаар болно. Ойр зуурын зайлшгүй хийх ажлаа машинаараа амжуул. Залуус бүтээлч зохиолд суралцах, шинэ хэл судлах, хөгжмийн зэмсрэр тоглох зэргээр шинэ зүйлс сонирхож хүчээ сорино.

Бумба - (1/20-2/18)

Шийдвэр гаргахад хүнд санагдаж байвал ямар хандлагаар ажилдаа хандахаа тодруул. Асуулт болгон цорын ганц хариулттай байдаг. Зүрх сэтгэлээ дагавал буруу шийдвэр гаргахгүй. Ажил дээрээ болон бүлэгтээ манлайлагч болоорой. Томоохон ажлыг дуусгахын тулд алхам бүрээ нарийн төлөвлө. Хэт их стресстэй байгаа бол бясалгал хий.

Загас - (2/19-3/20)

Өнөөдөр дэлхийн бөмбөрцөг маш олон од гарагийн хүчийг удирдах болно. Тиймээс ямар ч байсан хүйтэн хөндий, хэнэггүй байдал гаргахаасаа илүү нөхөрсөг, сайн байж чадвал хүссэн болгоноо авч чадна гэдгийг санаарай. Тайван бус байх хэдий ч хурц оюун санаа таны сонирхолтой төлөвлөгөөнүүд болон эцэст нь үргэлжлүүлж чадах их ирээдүйтэй өргөн хэмжээний судалгаа шинжилгээний сэтгэл хөдөлгөм санаануудаар цэнэглэгдэх болно.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл