8o
Улаанбаатар хот
mobile menu

7 настай талийгаач хүүг ээжийг нь дэлгүүр явсан хойгуур хөнөөжээ

2016-09-28 10:19:00

Дорнод аймгийн Хэрлэн суманд  долоон настай  хүү бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан талаарх мэдээлэлийг бид хүргэсэн билээ. Талийгаач хүүг  амиа хорлосон гэж үзсэн боловч мөрдөн байцаалтын явцад өс хонзонгийн сэдэлтэйгээр санаатайгаар амь насыг нь хохироосон болохыг цагдаагийн байгууллага тогтоосон байна. Нас барсан хүүгийн аав гэр бүлээс гадуур харилцаатай байсан нь хүүгийн амь насыг бүрэлгэх шалтгаан болсон аж. Тодруулбал, талийгаач хүүгийн эцэгтэй дотно харилцаатай гэх С гэгч эмэгтэй бусдад 200 мянган төгрөг өгч хүүгийн амь насыг захиалгаар хөнөөлгөсөн  гэсэн мэдээлэл ид болоод байгаа билээ. Бид энэ хэргийн талаар Дорнод аймгийн Хэрлэн  сумын Засаг дарга Н.Мөнхтөрөөс тодруулахад “Манай суманд 10 гаруй хоногийн өмнө 7 настай хүү амь насаа алдсан талаар надад мэдэгдсэн. Одоогийн байдлаар тухайн хэрэг мөрдөн байцаалтын  шатанд явж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй байна” гэсэн хариултыг өглөө. Харин өөр нэг эх сурвалжийн мэдээлэлсэнээр  хэрэг үйлдсэн байж болзошгүй хоёр хүнийг саатуулан шалгаж байгаа аж. Саатуулагдаад байгаа хоёр хүний нэг нь тэнсэн харгалзах ялтай нэгэн юм байна.  Сэжигтэнүүд талийгаач хүүг ээжийг нь дэлгүүр явсан хойгуур хөнөөсөн талаар эх сурвалж мэдээлэлээ.  Талийгаач хүүгийн ээж гэртээ эргэж ирэхэд хүү нь ухаан алдсан байсныг мэдэн, эмнэлэгт хүргэсэн боловч эмнэлгийн тусламж авч чадалгүй нас барсан байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zochin
Odoo ch bvr amar bljee uhamsar doroi bgaagaas gadna Elbegdorj nowsh ene hvn amnii heregtei huulia ergej neg haraasai ewii de ter muu nyalh amitan ymar buruutai gj ter we
2016/09/28 27.123.214.91
123
7 nastai huuhdiig aluulahaar zahialga ogson emegtei bolon alsan etgeediig aluulahaar shuugchiig xolsolno. 200000 togrog
2016/09/28 103.229.123.128
zochin
tsaazaar av
2016/09/28 202.179.29.11