Монгол Улсын ГХЯ-аас ойрын өдрүүдэд Монгол, Хятадын хилийн боомтын түр амрах хуваарийн талаар мэдээллээ. Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу Монгол, Хятадын хилийн боомтууд ирэх аравдугаар сарын 1-3-ны өдрүүдэд ажиллахгүй юм байна. Учир нь эдгээр өдрүүдэд БНХАУ-ын тусгаар тогтнолын баярын өдөр тохиож байгаа аж. Харин энэ үеэр Монгол, Хятадын төмөр замын боомтууд амрахгүйгээр Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчилнэ.
Хилийн боомтууд өнөөдөр ажиллахгүй
2016-09-28 10:45:41