Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль ирэх сарын 19-ний лхагва гаригт явагдана. Орон нутгийн сонгууль нэлээд өрсөлдөөн явагдах бөгөөд нэлээд олны танил хүмүүсч өрсөлдөж байна. Хэд хоногийн өмнө Ерөнхийлөгчийн хүү Э.Эрдэнэ нэр дэвшихээр болсон бол харин өнөөдөр Люмино хамтлагийн дуучин Бажи буюу Б.Батхишиг нэр дэвших гэж буйгаа мэдэгджээ. Тэрээр цахим хуудсандаа “Би гэдэг хүн өөрийгөө сорьж үзэхээр шийдэв. Залуучуудынхаа дуу хоолой болж болохгүй байгаа зүйлийг шүүмжилж болж байгааг нь дэмжихийг хүсч байна. Орон нутгийн сонгуульд өсч хүмүүжсэн 13 дугаар хорооллын 18 дугаар хорооноос дэвшинэ. УИХ, нийслэлд нэр дэвшиж хэнээтсэнгүй. Хэн нэгнээр татуулж лифтэнд суухыг хүссэнгүй, ойлгоорой” гэжээ.
“Люмино”-гийн Баажий сонгуульд нэр дэвшинэ
2016-09-28 16:35:00