Дорнод аймгийн Хэрлэн суманд долоо настай хүүгийн амыг захиалга өгч хөнөөлгөсөн аймшигт хэрэг гарсан билээ. Уг хэргийгзахиалсан гэгдээд буй С гэгч нь 1992 онд төрсөн 24 настай. Тэрбээр талийгаач хүүгийн аав Ц гэгчтэй нууц амрагийн холбоотой байжээ.Ц гэгч нь "хүүгээсээ болоод амьдарч чадахгүй" гэж хэлснээс үүдэн захиалгаар амь насанд нь хүрсэн байна. Долоохон настай хүүгийн амийг хөнөөх захиалгыг 200.000 төгрөгөөр авсан гэх Б нь 1998 онд төрсөн. Сэжигтнээр татагдсан хоёр этгээдийн нэг болох иргэн Б нь өмнө нь гэмт хэрэг үйлдэж,хоёр жилийн тэнсэн харгалзах ялтай байжээ.