Хууль зүй дотоод хэргийн сайд С.Бямбацогтын тушаалаар ЦЕГ-ын тэргүүн дэд дарга Ц.Батсүх, дэд дарга Ж.Буянбат, Ц.Ням-Очир нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Тэдний оронд тэргүүн дэд даргаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргын албан тушаалыг хашиж байсан, цагдаагийн хурандаа П.Батбаатар, дэд даргад Улаанбаатар хотын цагдаагийн газрын дарга асан, туслах комиссар Ч.Болдбаатар, Нийгмийн хэв журам хамгаалах газрын Хамгаалалтын нэгдүгээр газрын дарга, цагдаагийн хурандаа М.Лувсандорж нарыг томилжээ.
ЦЕГ-ын дэд дарга нарыг чөлөөлж, орны хүмүүсийг томилов
2016-09-29 13:21:20