Жил бүр" Баянголын багачууд" хүүхдийн баяраа хамтдаа тэмдэглэдэг уламжлалтай. Энэ удаад ч мөн Баянгол дүүргийн ИТХ, Засаг даргын Тамгын газар болон Хүүхэд гэр бүл, хөгжлийн төв, Хүүхэд хөгжлийн төв, Цэргийн штаб зэрэг алба хэлтсүүд хамтран хүүхдийн баярын арга хэмжээг өнөөдөр 15:00 цагаас УБ паласын задгай талбайд зохион байгууллаа.
![]() |
![]() |
Энэ үеэр хүүхдийн байгуулагын шилдэг ажилчид болон сурлага, хөдөлмөр, авьяасаараа хамт олноо манлайлсан авьяаслаг сурагчдад шагнал гардуулсан юм.
![]() |
![]() |
Мөн тоглоомын, үзэсгэлэнгийн, спортын, үлгэрийн баатруудын, танин мэдэхүйн өртөөнүүд ажиллаж хүрэлцэн ирсэн багачуудын дунд олон төрлийн уралдаан тэмцээн явуулав.
![]() |
![]() |
Дээрх өртөөнүүдэд сагсан бөмбөг, АХА тэмцээн, гар зургийн уралдаан зэргийг хуран цугласан багачуудынхаа дунд өрнүүлсэнээс гадна мэргэжлийн байгууллагуудын хяналтан дор худалдаа үйлчилгээний цэгүүд ажилласан юм.
![]() |
![]() |