8o
Улаанбаатар хот
mobile menu

“Хамгаалах бүс, хамгаалалтын суудал” аян үргэлжилж байна

2016-08-15 15:00:00

 

 Замын цагдаагийн газраас нэг сарын хугацаатай “Хамгаалах бүс, хамгаалалтын суудал” нэгдсэн арга хэмжээг “Хамгаалах бүс хамгаалагдсан амьдрал” уриан дор зохион байгуулж байгаа билээ. 

      Уг арга хэмжээ нь долдугаар сарын 25-аас эхэлсэн бөгөөд энэ сарын 25 хүртэл үргэлжлэх юм. Тус арга хэмжээний хүрээнд тээврийн хэрэгсэл дотор хүүхдийг зориулалтын суудалд, хамгаалах бүс бүслүүлэхгүйгээр эрсдэлтэй орчинд тээвэрлэж яваа жолооч нарт хариуцлага тооцон ажиллаж байгаа юм.

    Монгол Улсад 2016 оны эхний хагас жилд бүртгэгдсэн зам тээврийн ослын шалтгаан нөхцөлөөс харахад Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан, эрүүл мэндээрээ хохирсон жолооч, тээврийн хэрэгслээр зорчигчдын 19.8 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн, 63.0 хувь нь хамгаалах бүс хэрэглээгүй байсан бол 17.2 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн эсэх нь тогтоогдоогүй үзүүлэлт гарсан байна.

      Үүнтэй холбогдуулан Баянгол дүүргийн Замын цагдаагийн тасгаас нийт эцэг эх, жолооч нарт хандан хүүхдийг тээврийн хэрэгслээр тээвэрлэхдээ хамгаалалтын суудал, хамгаалах бүсийг байнга хэрэглэж хэвшихийг уриалж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment