Дорноговь аймгийн Хатанбулаг сумын Ханги-Мандал боомт 11 дүгээр сарын 16-наас 30-ны өдрүүдэд хилээ нээсэн байна. Энэ үеэр орон нутгийн зарим иргэд мах гаргах гэж байгаад амиа алдсан байна. Нутгийн иргэд махаа хилийн цаана өндөр үнээр борлуулахын тулд биедээ нууж гарахыг оролдсон байна. Үүнээс болоод хөлдүү мах биедээ ороосон нэг иргэн боомтоор нэвтэрч чадалгүй осгон, цочролд орж нас барсан байна. Иргэд ташаа мэдээлэл авсанаас болж хилээр мах нууж гарахыг оролдож байгаа аж. Тухайлбал, үхрийн мах нэг клограмм нь 28000 төгрөгийн үнэтэй байгаа гэх худал мэдээлэл цацагдсанаас болоод иргэд ийнхүү мах нэвтрүүлэхийг оролдох болсон байна. Гэвч БНХАУ-д манайхаас 2000-3000 төгрөгөөр л илүү үнэтэй байгаа аж.