8o
Улаанбаатар хот
mobile menu

Хэвлэл мэдээллийн ёс зүйн өдрүүд үргэлжилж байна

2016-09-29 15:24:40

Монголын Хэвлэл мэдээллийн зөвлөлөөс санаачилсан “Хэвлэл мэдээллийн ёс зүйн өдрүүд”-ийг есдүгээр сарын 26-30-ны өдрүүдэд Монголд анх удаа орон даяар тэмдэглэж байна. Анх сайн дурын сэтгүүлчид нэгдэн  бусдыгаа уриалж байсан нь жил ирэх тусам өргөжсөөр өнөөдөр олон орныг хамарсан өргөн цар хүрээтэй арга хэмжээ болжээ.

Үүний хүрээнд өнөөдөр 15:00 цагаас Эмпати төвийн “Сэтгүүлчийн ёс зүй” сэдэвт богино хугацааны нээлттэй сургалт зохион байгуулна. Сургалтаар Хэвлэл мэдээллийн зөвлөлийн үйл ажиллагаа, сэтгүүлчдийн гаргадаг алдаа, сэтгүүлчийн ёс зүйн зарчмын талаар мэдээлэл өгөх юм.

Мөн МҮОНТВ-ийн 600-гийн студид “Монгол улсад хэвлэл мэдээллийн ёс зүйг төлөвшүүлэх нь нээлттэй хэлэлцүүлэг зохион сэтгүүлзүйд гардаг түгээмэл алдаа, сэтгүүлчийн ёсзүйн талаар хэлэлцэнэ. Хэлэлцүүлэгт: Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөл, МҮХАҮТ,  “Глоб Интернэшнл төв” ТББ болон Монголын Өмгөөлөгчдийн холбооны төлөөлөгчид оролцоно.

Дээрх өдрүүдийн хүрээнд маргааш буюу есдүгээр сарын 30-ны өдөр 11:00-13:00 цагийн хооронд “Ёс зүйтэй сэтгүүл зүйн төлөө” хэлэлцүүлэг болох бөгөөд Хэвлэл мэдээллийн байгууллагууд, мэргэжлийн холбоод, сэтгүүлчид оролцоно. Тус хэлэлцүүлэгийг Хэвлэл мэдээллийн байгууллагуудын редакци, сэтгүүлчдэд хэвлэл мэдээллийн ёс зүй, хариуцлагын тогтолцооны шинэ чиг хандлага, соёлыг төлөвшүүлэхэд харилцан ойлголцлыг бий болгох, дэмжлэг үзүүлэх зорилготойгоор зохиох юм.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment