Ираны хөдөө аж ахуйн дэд сайд Али Акбар Мехрфард өчигдөр Монгол болон Армени зэрэг хэд хэдэн хөрш орнуудаас мах импортлох шийдвэр гаргасан талаар мэдэгджээ. Мөн Бразилаас хөлдөөсөн үхрийн мах авах хэмжээгээ нэмэгдүүлэхээр болжээ. Энэ нь Исламын шашны Мухаррам сарын мөргөлийн үед үүсдэг махны эрэлтийг хангахад чиглэгджээ. Мухаррам мөргөлийн үед Ираны Шийт муслимууд буяны хоол хийж хөршүүд, хамаатнууд болон ядууст тараадаг уламжлалтай аж.
Иран улс Монголоос мах импортолно
2016-09-29 16:30:38