Нийтийн тээврийн үйлчилгээний “Сутайн Буянт” ХХК-д шалгалт хийж илэрсэн зөрчлийг арилгуулахаар прокурорын мэдэгдэл хүргүүллээ. Тээврийн прокурорын газраас энэ оны эхний наймдугаар сарын байдлаар гэмт хэргийн шинжтэй нийт 3218 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласан байна. Үүнээс 3026 буюу 93.2 хувийг зам тээврийн осол эзэлсэн бөгөөд нийтийн тээврийн хэрэгсэл буюу том оврын автобусны жолооч нараас гаргасан 129 осолд хяналт тавьж шийдвэрлэжээ.
Сутайн Буянт ХХК-ийн зөрчлийг прокурорт хүргүүллээ
2016-09-29 16:54:56