7o
Улаанбаатар хот
mobile menu

Гурваас дээш хүүхэд нь их, дээд сургуульд зэрэг сурвал буцалтгүй тусламж олгоно

2016-09-29 17:46:06

Засгийн газрын хуралдаанаар Боловсролын зээлийн сан байгуулах, оюутны хөгжлийн зээлийн журмыг хэлэлцжээ. Уг санг байгуулснаар оюутнууд сургалтын төлбөрөө зээлээр төлөх боломжтой болж, өрхийн эдийн засагт эерэг дэмжлэг болох юм байна. Оюутнууд сургалтын төлбөрийн зээлд хэрхэн хамрагдах, авсан зээлээ төгссөнөөсөө хойш тодорхой хугацаанд ямар журмаар хэрхэн буцаан төлөх зэргийг энэ журмаар зохицуулах аж. Мөн гурав ба түүнээс дээш хүүхэд нь их, дээд сургуульд зэрэг суралцаж байгаа өрхийн нэг хүүхдэд сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгохыг Оюутны хөгжлийн  зээлийн журмаар зохицуулахаар төсөлд тусгажээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
iimerhuu teneg bodlogoo bolimoor bnaa. zaaval ih deed surguulid surgah albatai yumuu. oor hiih ajil alga uu?
2016/09/29 115.36.112.241
  • Recent
  • Most Read
  • Most Comment