8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-09-30 09:33:23

ХААИС-д

10:30 цагт БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хай ХААИС-д зочилж “Монгол, Хятад улсын хамтын ажиллагаа”-ны талаар илтгэл тавьж, шилдэг оюутны тэтгэлэг гардуулах болон тус сургууль дээр байгуулсан Хятадын соёлын төвийг нээх үйл ажиллагаанд оролцоно.

Ардчиллын ордонд

11:00 цагт МоАХ-ны түүхэн ховор гэрэл зургийн "Эргэн дурсахуй" үзэсгэлэн нээлтээ хийнэ. Мөн МоАХ-ын ахмад зүтгэлтнүүд оролцоно.

11:00 цагт Азийн Хөгжлийн Банкны Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар хэвлэлийн хурал зарлаж байна.

Шангри Ла зочид буудалд

11:00 цагт АХБ Монголын болоод Азийн 45 улсад хийсэн эдийн засгийн судалгааны тайлангийн дүнг танилцуулна.

Хэвлэлийн хүрээлэнд

11:00 цагт “Хил хязгааргүй сэтгүүлчид” хүний эрхийн олон улсын байгууллагатай хамтран “Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэн эзэмшиж байна вэ” мониторингийн хөтөлбөр хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт Төрийн албаны цахим шалгалтын талаар Төрийн албаны зөвлөлөөс мэдээлэл хийнэ.

Корпорейт зочид буудалд

13:30 цагт Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж эхэлж буй “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх хөдөлмөр эрхлэлтийн бодлогод дэмжлэг үзүүлэх” төслийн нээлтийн үйл ажиллагаа болно.

Д.Сүхбаатарын талбайд

19:00 цагт “Улаанбаатарын намар” нэгдсэн арга хэмжээ болно.

Мишээл экспо төвд

09 дүгээр сарын 30-наас 10 дугаар сарын 02-ны өдрүүдэд  “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ - 2016” үзэсгэлэн нээлтээ хийнэ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл