8o
Улаанбаатар хот
mobile menu

Дуулиант хэргийн эздүүд хэргээ хүлээх үү, эсвэл

2016-09-30 09:43:00

Дуулиант хэргийн эздүүд хэргээ хүлээх үү, эсвэл

Хүргэн Дэнзэн гэхээр та хэнийг хэлж байгааг анхдахгүй сайн мэднэ. Тодруулбал,  Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн. Г.Дэнзэн гэсэн  нэрний цаана идсэн уусан, хоригдох асуудал 2014 оноос эхлэн сонсогдож эхэлсэн. Хамгийн сүүлийн үеийн мэдээлэлээр Г.Дэнзэнг Баянзүрх дүүргийн шүүгч С.Батжаргалын захирамжаар гэрээс нь баривчилсан байна. Түүнийг ЗХХЭГ-ын дэд даргаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж Шинэчлэлийн засгийн газрын үед “Эрдэнэс Таван толгой” компаниас тендер авч, эхнэрийнхээ “Говь повер” компани руу 17 тэрбум төгрөг шилжүүлсэн гэх үндэслэлээр өнгөрсөн 2015 онд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн билээ. Тиймээс энэ хэргийн мөрдөн байцаалт үргэлжилсээр шинэ баримт гарч ирснээр ийнхүү баривчилсан байна. 2015 онд  мөн л түүний гэрт нь үзлэг хийж, гэрээс нь баривчилж байсан түүхтэй.  Түүний хувьд шалгагдаж эхэлсэнээс хойш би ямар ч  мөнгө идээгүй гэдгээ дахин дахин илэрхийлсэн, бас хоригдож байхдаа өлсгөлөн ч зарлаж байсан. 2 жил гаруй хугацаанд шалгагдаж, 2 удаа хоригдсон ч өнөөдрийн хүртэл хэрэг шийдэгдээгүй байна. Харин ч өнөөдрийг хүртэл шалгагдаж байхдаа “Н.Алтанхуяг гэдэг хүнийг муухай харагдуулах гэсэн зохиомол хэрэг байсан” гэсэн байр суурин дээрээ баттай зогсож байгаа. Ер нь баригдаж, хоригдож байгаа бүх хүн би буруугүй, гэдэг ч үүнийг хуулийнхан болон өөрөө баталж, нотолж чаддагүй. 

Жишээ нь Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх  явцдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр шүүгдсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх асан Л.Гансүх нарын хэрэг олны анхаарлыг маш их татсан. Түүний хувьд ч мөн адил анхнаасаа би буруугүй, мөнгө идээгүй хэмээн олон удаа тайлбарласан, нотлохыг оролдсон боловч эцэст нь ял аваад аавын хаалга татсан. 

Мөн үүнээс гадна Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэрэг байна. Авлигалын загалмайлсан эцэг гэгддэг Н.Энхбаярын хэрэг он, он дамжин шалгагдаж байгаа өнөөдөр хуулийнхан буруу, эс буруутайг нотолж чадаагүй л байна. 

 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Н.Энхбаярыг Эрүүгийн хуулийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр тооцсон бөгөөд мөрдөн байцаалтын шатанд цугларсан нотлох баримтаар Эрүүгийн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэг, 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэг, 268 дугаар зүйлийн 268.2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүдэд тус бүрт нь яллагдагчаар татаж ял сонсгох, яллагдагчаар байцаахаар АТГ-аас  зургаан удаа зарлан дуудах хуудас өгч, ирж мэдүүлэг өгөхийг хүссэн ч нэг ч удаа мэдүүлэг өгөөгүй бөгөөд өөрийгөө буруугүй, мөнгө идэж уусан зүйлгүй гэж хэлж байгаа. 
ЭМЯ-ны сайд асан Г.Шийлэгдамбыг хуулийн байгууллагынхан 2015 оны 11 сарын 04-ны өдөр ажлын байранд байхад саатуулж байсан. Тухайн үед Г.Шийлэгдамба ажлынхаа өрөөнд хүнээс 500 сая төгрөг авч байгаад газар дээрээ баригдаж байсан. Үүний дараахан Г.Шийлэгдамба хорихоос захидал бичиж байсан бөгөөд  МАХН-ын дарга Н.Энхбаярын намын санхүүжилт төвлөрүүлэх тухай шаардсан тулгалтаас шалтгаалж  өөрийн сайн танил болох О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсэж байсан хувийн гуйлтаас үүдэлтэй мөнгө байсан юм.  Энэ байдлыг ч тухайн үед уулзсан уулзалтуудад О.Даваасүрэнд дуулгаж байсан болно. Миний  бие иргэн О.Даваасүрэнгээс дэмжлэг хүсэж авсан мөнгөний 50 000 $-ыг 2015.11.4-ний өдрийн өглөө Н.Энхбаярт МАХН-ын төв байран дахь өрөөнд нь оруулж өгсөн болно. Харин уг өдрийн орой ЭМС-ын Яамны байранд О.Даваасүрэнгийн авчирч өгсөн 120 000 $-ыг мөн намын санхүүжилт болгон МАХН-ын дарга Н.Энхбаярт өгөхөөр тохиролцсон байсан боловч тус өдөртөө АТГ-ын албаны хүмүүст баривчлагдсан хэмээн захидал бичсэн. Нэлээдгүй хугацаанд хоригдон шалгагдаж байсан Г.Шийлэгдамба мөн л өөрийгөө буруугүй хэмээн нэлээд олон удаа хэлж, ярилцлага хүртэл өгсөн. Буруутай, буруугүй нотолж чадаагүй байтал тухайн хэрэг тэгсхийгээд л намжсан.
Улс төр, бизнесийн гээд олон хүн авилга хээл хахуулын хэрэгт холбогдсон бөгөөд нэг ч хэргээ хүлээж байгаагүй талаар дээр дурьдсан. Энэ буухиаг УИХ-ын гишүүн асан Х.Баттулга үргэлжлүүлнэ. УИХ-ын гишүүн асан Х.Баттулгыг “Шинэ төмөр зам” төслийн  55 тэрбум төгрөгийг угаасан хэрэгт холбогдуулан хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн. 2016 оны 4 сарын 11-ны өдөр УИХ-ын гишүүн  асан Х.Баттулгыг “Баянгол” зочид буудалд байхад нь баривчлах асуудал дэгдэж, УИХ-ын эрхэм түшээдээс гадна, улс эх орныхоо нэр алдрыг дэлхийд цуурайтуулж яваа олимп, дэлхийн аваргууд, Арлын Японы сумогийн их аваргууд,  цахим ертөнцийн од болсон цэнхэр үст Э.Цэрэн, “Цензургүй яриа” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан,  Херо энтертайментийн захирал асан Л.Баатар, иргэд хүртэл Баянголын гадаа очиж, түүнийг хамгаалсан. “Шинэ төмөр зам” төслийн  55 тэрбум төгрөгийг угаасан хэрэгт холбогдуулан өнөөдрийг хүртэл шалгаж байгаа бөгөөд үүнд тайлбар өгөхдөө  "Төмөр замын гэж явсан хэрэг маань өнөөдөр хувийн компани руу орж байгаад харамсаж байна. Үүнийг захиалж байгаа эзэд нь удахгүй тодорхой болох байх аа гэж тайлбар өгсөн. Захиалагч нь хэн байв. Мөн үүнээс гадна “Монголын төмөр зам” төрийн өмчит ХК-ийн захирал асан Баасандоржийн Батзаяа мөн л баригдаж хоригдож байсан. 
Биеийн тамирын багш, дасгалжуулагч мэргэжилтэй Баасандоржийн Батзаяа гэдэг тэр бүр хүн танихгүй нэгнийг 2011 оны эхээр “Монголын төмөр зам” төрийн өмчит ХК-ийн захирлаар гэнэт томилогдоход “Женко Баттулга өөрийнхөө бие хамгаалагчийг өөд нь татаж, төмөр замд хүссэнээ хийлгэх замаа заслаа” гэсэн хэл ам дэгдэж байлаа. Энэ үед Х.Баттулга гишүүн Зам тээвэр, барилга, хот байгуулалтын сайд байсныг уншигч та санаж байгаа байх.  Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа болон БНСУ-ын “Самсунг СТ” компанийн захирал Ли Жон Гёл нар мөн л цагдан хоригдож байсан. Тухайн үед УИХ-ын гишүүн Х.Баттулга мөн туслахаа өмөөрч, Б.Батзаяа бол зарчимтай хүн, Миний хувьд бол зарчимтай хүмүүсээс янз бүрийн юм гарахгүй болов уу хэмээн удаа дараа өмөөрсөн ч хэрэг тэгсхийгээд намжсан. Энэ мэтчилэн идсэн уусан хэрэг сөхөгддөг төрийн албан хаагчид шалгагдаж, хоригдсоныхоо дараагаар бүгд буруугүй, мөнгө идэж уугаагүй гэдэг. Хоригдож байх хугацаандаа өлсгөлөн зарлаж, урьдчилан хорихоос захидал ч  хүртэл бичдэг. Хэргийн эзэн холбогдогчыг тогтоож, баталгаа нотолгоо гаргаад хийсэн хэргийн ялыг үүрүүлдэг төрийн цагдаа, АТГ байна уу. Эсвэл эдгээр эрхмүүд буруугүй юу.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
medehgui yumdaa unen hudalig densleh tsag ireh baihoo
zochin
2016/10/03 103.229.122.128