8o
Улаанбаатар хот
mobile menu

Улс төрийн авлигачид хүнд өвчин тусчихаад байна, эсвэл жүжиг үү

2016-09-30 10:57:00

Энэ сараас эхээс эхлээд Авлигатай тэмцэх газар УИХ-ын гишүүн асан, Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат нарыг албан тушаалаа ашиглаж, төсвийн мөнгийг үрэгдүүлсэн хэрэгт буруутгаж шалгаж, шалгалтыг ажлыг эрчимжүүлээд байгаа. Н.Батбаяр, Н.Мөнхбат нарыг хэргийг АТГ нэгтгэж  шалгаж байгаа бөгөөд  “Чингис”, “Самурай” гээд гадаад зах зээлээс босгосон бондын мөнгөний олголт, зарцуулалттай холбогдуулан албаны эрх мэдлээ хэтрүүлсэн, төсвийн хөрөнгийг үрэгдүүлсэн гэх үндэслэлээр шалгаж байгаа.  Фортуна Н.Батбаярыг энэ сарын 15-ны өдрөөс АТГ шалгаж эхэлсэн бөгөөд өнгөрсөн лхагва гаригт түүнийг цагдан хорихоор болсон гэж байсан бөгөөд  тэрбээр, “зүрхний өвчтэй тул гадуур байцаагдъя"  гэсэн хүсэлт тавьсан гэсэн мэдээлэл байна. Ер нь төрийн өндөр албан тушаалтан, бизнесийнхэний  идэж уусан хэрэг илж гарч, шалгагдаж эхэлмэгц янз бүрийн өвчин шалтгаан хэлж, өлсгөлөн зарлаж байсныг бид бүхэн сайн мэднэ. Жишээ нь МАХН-ын дарга Н.Энхбаяр шоронд хоригдож байх үдээ өлсгөлөн зарлаж эмнэлэгт хэвтэж байсан бөгөөд тухайн үедээ хуурай өлсгөлөнгийн дараах бодисын солилцооны архаг түгмэл хямралын хам шинж, тархины хүчилтөрөгч дутлын уналт таталт, захын олон мэдрэлүүдийн эмгэгшил баруун тахилзуурын мэдрүүлийн саажилт зэрэг олон хам шинжийн өвчний оноштой эмчлэгдэж байсан. Мөн үүнээс гадна  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, цагдан хоригдож байсан  Г.Шийлэгдамба мөн л хоригдож байх хугацаанд хүнд өвчтэй, гадуур байцаагдая гэсэн хүсэлтийг илэрхийлж байсан. 
Нүүрс хөтөлбөрийн гэх тодотголтой Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх нь  баривчлагдахаасаа өмнө Өмнөд Солонгост эмчилгээ хийлгүүлж байсан бөгөөд түүний эрүүл мэнд тун тааруу талаар мэдээлэл гарч байсан. Энэ мэтчилэн шалгагдаж байгаа төрийн өндөр албан тушаалтанууд хоригдох асуудал яригдахаар гэнэт хүнд өвчтэй, эмнэлэгийн хяналтанд байдаг гэсэн мэдээлэл хөвөрдөг нь нууц биш ээ. Эдгээр эрхэмүүд үнэхээр бие хаа нь тааруу, хүнд өвчтэй юу аль эсвэл арга заль мэх үү.  

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
зочин
бие нь өвддөг байж яагаад болохгүй гэж. хүн л болсон хойно. өндөр албан тушаал хашиж байсан хүн гэхээр өвдөж болохгүй болж байна уу. дандаа итгий туульширч байцгаа. юм болохоор л гэм ард түмэнэ энэ тэ
2016/09/30 150.129.141.168
Ард
Хэргээ хүлээхгүй гэсэн башир арга харин энэ нь өвчтэй ардад үйлчилдэг билүү
2016/09/30 59.153.113.181