Монгол Улсын иргэн А хэмээх эмэгтэй охины хамт 2014 оны долдугаар сард Канадад очиж амьдарсан бөгөөд саяхан дахин оргонол хүссэн талаар мэдээлэлийг өмнө нь бид хүргэсэн билээ. Монгол Улсын иргэн А нь тус улсад ажил хийж байсан бөгөөд харин охин нь сургуульд сурч байсан аж. Салсан нөхрийнхөө дарамтаас болж, монголоос зугтсан ээж охин хоёр Канадын цагаачлалын албанаас дахин оргонол хүссэн ч зөвшөөрөл олгоогүй байна. Зөвшөөөл олгоогүй учраас нутаг буцсан ээж охин хоёрын нутаг буцаж буй дүр зураг сэтгэл өвтгөм байсан хэмээн Канадын хэвлэлээр онцолж байна.