8o
Улаанбаатар хот
mobile menu

Улсад ойролцоогоор 200 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэх Х.Түмэнбаярын хэргийг хаасан уу

2016-09-30 11:48:00

"Оюутолгой" компанийн захирал асан Х.Түмэнбяр нарт холбогдох хэргийг прокурорын шатанд хэрэгсэхгүй болгожээ. Тодруулбал, Х.Түмэнбаярт АТГ-аас 2013 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 201316000247 тоот дугаартай эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3-аар, 263 дугаар зүйлийн 263.2-т зааснаар тус тус буруутган, улмаар гэм буруутайг нь тогтоож, прокурорын байгууллагад шилжүүлсэн байдаг. Гэвч түүнд холбогдох хэргийг Нийслэлийн прокуророос хоёр сарын өмнө хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл байна.

АТГ-аас явуулсан мөрдөн шалгалтын явцад Х.Түмэнбаяр нарыг “Тавантолгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн МҮ-011943 тоот тусгай зөвшөөрөлтэй талбайд овоолго байгуулсан, хулгайгаар нүүрс олборлосон, улсад ойролцоогоор 200 тэрбум төгрөгийн хохирол учруулсаныг тогтоосон байдаг. Мөн БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Пүшин Говь” ХХК-ийн ерөнхий захирал Ван Же Чантай Нүүрс худалдах, худалдан авах тухай гэрээ, мөн тус улсын “Шунфэнг” ХХК-ийн захирал Ли Зжи Зунгтай түрээсийн гэрээ гэхчлэн хэд хэдэн гэрээг байгуулсан байдаг. Улмаар Орон нутгийн “Тавантолгой” хувьцаат компанийн зүгээс “Тавантолгой Транс”, “Цон Лун”, “Сүн Фан”, “Пүшин говь”, “Зун гу мин” зэрэг арав гаруй компаниудад нэг тонныг нь 5-8 ам.доллараар нүүрс худалдахдаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн “МY-011943” тоот тусгай зөвшөөрөл бүхий талбайд хөрсний овоолгоо байршуулж, хулгайгаар нүүрс олборлосон нь тогтоогдсон талаар АТГ-аас тухайн үед мэдээлэл хийж байсан билээ. Х.Түмэнбаяр нарыг хулгайгаар нүүрс олборлосон, улсад ойролцоогоор 200 тэрбум төгрөгийн хохирол учруулсаныг хуулийн байгууллага тогтоосон хэргийг хэрэгсэхгүй болгосон уу.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
БИЧЭЭЧ
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. Сурсан чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас чадал нь ТЭР. Өглөө бүр санаж
2016/10/01 202.131.252.213
Mangas
Bogd haanii uyeiin tseereer garii n tairah heregtei
2016/09/30 202.9.44.68
Hulgaich
Hulgaich hulgaichaa hamgaaldag
2016/09/30 202.9.44.68
Zochin
Yaamar davartsan tom gariin gulgaich veee yoooy ter shiidver prokoror ni hamsaatan yum bn lda yooooy iim uls bsnaas neeree erthen ali neg ulsiin haryaa bolchih pida
2016/09/30 112.72.11.110
ЗОЧИН
ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОНО ГЭДЭГ НЬ ЯАНА ГЭСЭН ҮГ ВЭ ТЭР ХӨРӨНГИЙГ УЛСАД БУЦААЖ ТӨЛСӨН ГЭЖ ҮЗЭХ ҮҮ ЭСВЭЛ ЗҮГЭЭР Л ЧАДВАРГҮЙ ГЭЭД ХААХЫГ ХЭЛЖ БНА УУ ХЭРВЭЭ ТИЙМ БОЛ АРАЙ ДЭНДЭХ БАЙХ ШҮҮ ЖИРИЙН ИРГЭН ХУЛГАЙН
2016/09/30 202.9.44.135