8o
Улаанбаатар хот
mobile menu

Сонгуулийн сурталчилгаа маргааш эхэлнэ

2016-09-30 13:25:25

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагааг ирэх аравдугаар сарын 19-н ий Лхагва гарагт Улаанбаатарын цагаар 07:00-22:00 цагийн хооронд явагдана. Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг, нийслэлийн 9 дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох юм. Эдгээр 7282 мандатын төлөө өрсөлдөхөөр 15,212 нэр дэвшигч бүртгүүлснээс улс төрийн нам, эвслээс 14,489 нэр дэвшигч, 723 бие даан нэр дэвшигч бүртгүүлжээ. Хуулийн дагуу маргаашнаас Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ.
 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл