8o
Улаанбаатар хот
mobile menu

“Аз жаргалтай хот” байгуулах хөтөлбөрийг баталлаа

2016-09-30 14:49:05

НИТХ-ын ээлжит III хуралдаан өнөөдөр болж, хуралдаанаар нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн баталлаа. Үйл ажиллагааны хөтөлбөрийг Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, нийслэлийн Монгол Ардын Намын сонгуулийн мөрийн хөтөлбөр, Улс, нийслэлийн урт хугацааны бодлогын баримт бичиг, Нийслэлийн иргэд, оршин суугчдын санал, Монгол Улс болон Нийслэлийн эдийн засаг, нийгмийн өнөөгийн байдал, ирээдүйн төлөв хандлагад үндэслэн боловсруулсан байна.Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр нийслэл хот нь иргэнээ дээдэлсэн, өндөр технологид суурилсан үйлдвэрлэл, бие даасан эдийн засагтай, бизнест ээлтэй, ногоон хөгжлийн үзэл баримтлал бүхий олон улсад өрсөлдөх чадвартай, Монгол үндэсний хэв маяг, өвөрмөц дүр төрхтэй, Зүүн хойд Азийн санхүү, бизнес, аялал жуулчлалын төв хот болох юм. 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Zaya.T
Az jargaltai hot bolgoyo geheesee iluu huuhed hugshid, emegteichuuddee eeltei halamjtai, ail urh buriig ajil orlogotoi bolgoh, irgedee amid yavah batalgaagiin hangah talaas ni ajilaa hiildee ..duraka
2016/10/01 172.58.44.172
zochin
balai yum yarij suutsgaah yumdaa bat bold byh ailaar oroh yum gesen manaihaar hezee ireh yum boldoo
2016/09/30 202.179.24.31
  • Recent
  • Most Read
  • Most Comment