8o
Улаанбаатар хот
mobile menu

Өнөөдөр болох үйл явдлын тойм

2016-10-01 08:58:07

ХААИС

09.00 цагт: "Номтой оюуны ирээдүй" НҮТББ-аас санаачлан зохион байгуулж буй "Тархины хогийг цэвэрлэе" хөдөлгөөний хүрээнд Сэлбэ голыг цэвэрлэх олон нийтийн сайн үйлсийн ажлын нээлт тус сургуулийн төв байрны урд талбайд бол,  Сэлбэ голын эрэг дагуу Зуун айлын гүүрээс Яргайтын богино хүртэл 15 км газрыг цэвэрлэнэ.

БОАЖЯ 

09.30 цагт: БОАЖЯ, Туул голын сав газрын захиргаанаас санаачлан  Туул голын дөрвөн хэсэг газарт цэвэрлэгээ хийнэ. Утас: 88046059, 99989545

Нээлт болон цэвэрлэгээ болох чиглэлүүд:

• Баянзүрхийн гүүрний баруун доор
• 100 айлын гүүр буюу Төв усан бассейны зүүн талын талбай
• Сонсголонгийн гүүрний баруун хойно 
• Ус сувгийн удирдах газрын төв эх үүсвэрийн талбай

СТАНДАРТЧИЛАЛ, ХЭМЖИЛ ЗҮЙН ГАЗАР

12.00 цагт: Төмс, хүнсний ногоо худалдаалахдаа баталгаагүй хэмжих хэрэгсэл ашиглаж хэрэглэгчдийг хохироох тохиолдол олон гардагтай холбогдуулан ил талбайд төм, хүнсний ногоо зарж буй орон нутгийн тариаланчдын ашиглаж байгаа баталгаагүй жинг Стандартчилал, хэмжил зүйн газраас нэг удаагийн үнэ төлбөргүй улсын баталгаажуулна. Утас: 99650498

Болох газрууд:

- Жанжин Д.Сүхбаатарын талбай

- Барилгачдын талбай

- “Скай” худалдааны төвийн гадна талбай

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл