8o
Улаанбаатар хот
mobile menu

Монголын анхны 3D хүүхдийн кино нээлтээ хийлээ

2016-10-01 00:00:00

Монголын эртний утга зохиолын гурван оргилын нэг болох “Жангар” баатарлаг туулиас сэдэвлэн бүтээсэн 3D хүүхэлдэйн киноны нээлт энэ сарын 30-нд болжээ.

Эх нутаг, улс үндсээ хамгаалж, нөхөрлөлийн чин шударга зан чанар, монголын эрэлхэг баатрын ариун үйлсийг харуулах үндэсний баатрыг 3D графикаар амилуулсан анхны анимешн нь "Жангар" төслийн хүрээнд бүтээгдэж байгаа бөгөөд “Жангар” интертайнмент, “FSM media” групп, “Chimdee's music” компанийн хамтын уран бүтээл ажээ.

Гайхамшигт "Жангар" туулиас сэдэвлэн 3D хэлбэрээр бүтээсэн тус хүүхэлдэйн кино 104 ангитай бөгөөд эхний есөн ангийг багцлан нэг хүүхэлдэйн кино болгосноор удахгүй бүх кино театруудаар гарч эхлэх гэнэ.

Уг “Жангар” хүүхэлдэйн киноны зохиолыг яруу найрагч Г.Сүхзориг бичсэн бөгөөд найруулагчаар Г.Одбаяр, Х.Далай нар ажилласан байна. Харин гол дүрд Б.Мөнгөнцэцэг, В.Мөнхсайхан, Ш.Батболд нар дуу оруулж, тоглосон байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл