8o
Улаанбаатар хот
mobile menu

"Бүргэдийн баяр" болно

2016-10-01 10:19:00

"Бүргэдийн баяр" арга хэмжээ ирэх сарын 1-3-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Тус арга хэмжээ нь Казах ард түмний бүргэдээр ан хийх уламжлал, өвөрмөц ёс заншлыг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан танилцуулах зорилготой юм. 

Энэ удаагийн арга хэмжээнд гадаадын 400 орчим жуулчин оролцох төлөвтэй байгаа юм. "Бүргэдийн баяр"-аар хурдан, жороо морины болон тэмээний уралдаан, сур харваа, мөнгө шүүрэх, тулам булаалдах зэрэг ардын тоглоом наадгай болж, гар урлалын үзэсгэлэн худалдаа гаргахаар төлөвлөжээ.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл