8o
Улаанбаатар хот
mobile menu

Элчин сайд Мурат Карагөзийн азай буурлуудад мэндчилгээ дэвшүүллээ

2016-10-01 10:42:39

Ахмадын баярын өдрийг тохиолдуулан Элчин сайд Мурат Карагөзийн 
дэвшүүлсэн мэндчилгээ

НҮБ-аас жил бүрийн аравдугаар сарын 1-ний өдрийг Дэлхийн Ахмадын баярын өдөр хэмээн зарлан тунхагласан.

Хүн бүрт өөр өөр утга агуулга илэрхийлдэг ахмад үе бол хүний амьдралын хамгийн чухал хэсэг юм. Тэд туулж өнгөрүүлсэн амьдралынхаа турш бидний өнгөрсөн үеийг ивээж, хуримтлуулсан туршлагаараа хойч ирээдүйг гэрэлтүүлдэг билээ.

Ахмадууд өчигдрийг өнөөдөртэй холбох гүүр нь болохын сацуу соёл, зан заншил, үнэт зүйлсээ ирээдүйдээ өвлүүлэн үлдээхэд тусалдаг хамгийн нандин баялаг юм. Бид ахмад үеийнхээ ачийг хариулж, тэднийг ямагт хайрлаж, хүндэлж нийгэмд илүү ойр, идэвхитэй амьдрахад нь туслах ёстой.

Бидний хайр халамж, хүндлэл тэднийг ирээдүйдээ итгэл дүүрэн амьдрах боломжийг олгоно. Туркийн ард түмэн ахмад настнаа хайрлан хүндэлж асран тэтгэдэг уламжлалтай. Тэр ч утгаараа би болон манай ЭСЯ-ны хамт олон нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Цагаан сар, Рамадан, Наадам, Тахилын баярыг тохиолдуулан ахмадуудтай уулзаж, тэдэнд дэмжлэг туслалцаа үзүүлсээр ирсэн юм.

Ахан дүүсийн харилцаатай, нөхөрсөг Монгол Улсын нийт ахмадууд, азай буурлуудад Ахмадын баярын өдрийн мэндчилгээ дэвшүүлж, хүндэтгэл илэрхийлж байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zuchy
ene elchin said neg l sonin sonin uildel hiigeed l bndaa
2016/10/02 139.5.218.254