8o
Улаанбаатар хот
mobile menu

Орон нутгийн сонгуулийн суртчилгаа эхэллээ

2016-10-01 12:02:48

Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль энэ сарын 19-нд Улаанбаатарын цагаар 07:00-22:00 цагийн хооронд явагдана. Орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхэллээ.

Сонгуульд өрсөлдөж буй нам, эвслүүд Сонгуулийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.8-д заасны дагуу олон нийтийн радио телевизээр сурталчилгаагаа үнэ төлбөргүй явуулах эрхтэй. нэг нам, эвсэлд өдөрт 10 минут олгож байгаа аж.

Сонгуульд нэр дэвшигчдийн үнэмлэхийг энэ сарын 27-ны өдөр гардуулсан. Энэ удаагийн сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд есөн нам, нэг эвсэл оролцож байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл