8o
Улаанбаатар хот
mobile menu

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр 10:00 цагт нээлтээ хийнэ

2016-10-03 08:57:00

УИХ-ын намрын ээлжит чуулган өнөөдөр 10:00 цагт нээлтээ хийнэ. Чуулганы нээлтийн дараа үргэлжлүүлэн намын бүлгүүд болон ажлыг хэсгийн хуралдаантай.

10:00 цагт: ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы нээлт.

УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН: /Нээлтийн дараа/

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их эзэн Чингис хаан” танхимд.

ГУРАВ.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН:

10 дугаар сарын 03-ны Даваа гарагт:

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 10.30 цагаас 334 тоот өрөөнд.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment