8o
Улаанбаатар хот
mobile menu

Ураг төрлийн барилдлагатай Орон нутгийн сонгууль

2016-10-03 09:08:00

2016 оны сум, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох сонгуулийн сурталчилгаа энэ сарын 1-ний өдөр буюу өнгөрсөн Бямба гаригт албан ёсоор эхэлсэн билээ. Орон нутгийн сонгуулиар Улс төрийн их замналынхаа үүдийг нээж буй эрхмүүд энэ өдрөөс эхлэн өөрсдийн зураг бүхий самбараа байршуулж сурталчилгаагаа эхлүүлсэн юм. Тэгвэл уг  сонгуульд нэр дэвшиж буй олны танил хүмүүсийг танилцуулж байна. Мөн  Ураг төрлийн барилдлагатай улстөрчид бүх шатны байгууллагад өөрийн хүнээ, танил тал, ах, дүү амраг садангаа оруулахаар ийнхүү ажиллаж эхэлснийг доорх нэр дэвшигчдээс харж болохоор байна.

Дархлагдсан улстөрчид залгамжаа Орон нутгийн сонгуульд сойж байна

Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн хүү Э.Эрдэнэ энэ удаад Баянзүрх дүүргийн 27 дугаар тойрогт нэр дэвшиж байна. Мөн УИХ-ын дарга М.Энхболд мөн л охиноо энэ удаагийн орон нутгийн сонгуульд сойж байна. Түүний охин Э.Хулан Сонгинохайрхан дүүргийн зургадугаар тойрогт “хүч” үзэх аж. Ийнхүү дархлагдсан улстөрчид залгамж халаагаа Орон нутгийн сонгуулиас эхлүүлж байгааг зарим хүмүүс тэдний үзэл баримтлал, үйл хэрэг цаашид үргэлжлүүлнэ гэсэн таамаг дэвшүүлж суугаа нь лавтай.

Орон нутгийн сонгууль УИХ-ын гишүүдийн дүүгээр дутахгүй

Орон нутгийн сонгуульд хэд хэдэн УИХ-ын гишүүний дүү, эхнэрийнх нь дүү хүргэн гээд ураг барилдсан нөхдүүд нэлээд нэр дэвшсэн аж. Тэднийг Онцолбол, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазарын хүргэн дүү Б.Золбоо Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр тойрогт,  МАН-ын гишүүн Г.Төмөрбаатар төрсөн дүүгээ Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо,эхнэрийнхээ дүүг 15 дугаар хороонд нэр дэвшүүлжээ. Үүнээс үзэхэд Орон нутгийн сонгууль УИХ-ын гишүүдийн дүүгээр дутахгүй бололтой. Түүгээр ч зогсохгүй  УИХ, НИТХ-д өрсөлдөж өвдөг шороодсон нөхдүүд дүүрэгт үзэхээр болсон байна. НИТХ-ын сонгуульд хүч үзэж, бүдэрсэн нийслэлийн Засаг даргын Экологи ногоон хөгжлийн асуудал хариуцсан экс орлогч Т.Бат-Эрдэнэ Чингэлтэй дүүргийн есдүгээр тойрогт, Төрийн орон сууцны корпорацийн тэргүүн дэд захирал асан Д.Алтанхуяг Чингэлтэй дүүргийн 17 дугаар тойрогт,  дүүргийн Засаг даргын орлогч Б.Батхуяг 12 дугаар тойрогт тус тус өрсөлдөж “Даагаа” нэхэхээр болсон байна.

Урлагийнхан орон нутгийн сонгуулийн ард үлдэхийг хүссэнгүй

Үүгээр нэр дэвшигчид зогсохгүй ээ. Урлагийнхан орон нутгийн сонгуулийн ард үлдэхийг хүссэнгүй бололтой. Учир нь " Lumino " хамтлагийн Баажий, Дуучин О.Анхбаяр нар одоогоор нэр дэвшиж байгаагаа албан ёсоор зарлаж үнэмлэхээ гардаж авсан зургаа оруулж дэмжиж туслахыг аминчилж байх жишээтэй. Тодруулбал,  “Lumino” хамтлагийн дуучин Б.Батхишиг БЗД-ийн 18-р хорооноос нэр дэвшиж байгаагаа илэрхийлж цахим хуудастаа нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг гардаж буй зургаа оруулан “Би өөрийгөө сорьж үзэхээр шийдлээ. Өнөөдөр болж бүтэж байгаа зүйл энэ улсад маань цөөхөн байна. Залуу хүний хувьд залуучуудынхаа дуу хоолой нь болж, болохгүй бүтэхгүй байгаа зүйлсийг шүүмжилж, болж бүтэж байгаа зүйлсийг дэмжих нь нийгмийн идэвхтэй залуус бидний үүрэг билээ. Иймд одоо болох гэж байгаа сонгуульд өсөж төрсөн мөн хүмүүжсэн  18-р хорооноос нэр дэвшихээр боллоо” хэмээж Орон нутгийн сонгуульд өрсөлдөх болсон шалгаанаа хэлээд амжсан юм.  Энэ зүгээр л эхлэл.

Мөн Орон нутгийн сонгуулийн сонин, содон нэр дэвшигчдийн буухиа үүгээр дуусахгүй Ийгл телевизийн сэтгүүлч Э.Дөлгөөн Баянгол дүүргийн 7-р хороонд МАН-аас,  “Монгол HD” телевизийн Ардын буйдан нэвтрүүлэгт амжилттай оролцож, үзэгчдийн талархлыг хүлээж байсан оролцогч Б.Батбаатар БГД-ийн наймдугаар тойрогт тус тус нэр дэвшиж байгаа аж.

Үүнээс үзэхэд улс төрийн сонгууль гэдэг хэн дуртай нь нэр дэвшдэг улс төрийн тоглоомийн талбар болсон гэдгийг харуулж байна.  Нөгөө талаас төрийн алба гэдэг өөрийн гэсэн болгоноо оруулдаг хамгийн хямдхан “арга хэрэгсэл” болсон нь илт байна.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment