8o
Улаанбаатар хот
mobile menu

Тусгай дугаар руу залгаж тогловол 7-14 хоног баривчлах шийтгэл ногдуулна

2016-10-03 09:27:00

Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, шуурхай удирдлагын төв гал түймэр, гамшиг осол, аврах ажиллагааны дуудлага, мэдээллийг 101, 105, гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын дуудлага, мэдээллийг 102, эмнэлгийн яаралтай тусламжийн дуудлага, мэдээллийг 103 тусгай дугаарын утсаар хүлээн авч, иргэдэд үйлчилдэг. Тэгвэл энэ тусгай дугаарууд руу хүүхдүүд залгаж тоглох, мөн иргэд утсаа шалгах зэргээр шаардлагагүй дуудлага хийдэг байна. Энэ үйлдлүүд нь тус дугаарт ачаалал үүсгэж тухайн үед яаралтай тусламж шаардлагатай байгаа иргэдэд хүндрэл учруулдаг аж. Иймд эдгээр дугаар руу гурваас олон удаа тоглож залгасан эсвэл шалтгаангүйгээр залгасан дуудлагыг Захиргааны хариуцлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсгийг үндэслэн  хүүхэд бол эцэг эх, асран хамгаалагчдад нь, иргэдэд цагдаагийн байгууллагаас хариуцлага тооцож байхаар болжээ. Тодруулбал, та цагдаагийн алба хаагч, туслах ажилтны хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй, эсэргүүцвэл 5000-20000 төгрөгөөр торгох, эсхүл 7-14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулах юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment