8o
Улаанбаатар хот
mobile menu

Засгийн газар ОУВС-гаас 1-1.5 тэрбум долларын зээл авах хүсэлт гаргажээ

2016-10-03 10:40:00

Монгол улсын Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг даван туулахын тулд олон улсын валютын сангаас тусламж хүссэн. Гэхдээ хэдий, хэр хэмжээний зээл хүссэн нь өнөөдрийг хүртэл тодорхойгүй байсан юм. Тэгвэл Монголын Засгийн газар тус сангийн “Стэнд бай” хөтөлбөрийн хүрээнд 1-1.5 тэрбум долларын зээл авах хүсэлтээ илэрхийлжээ.  Ж.Эрдэнэбатын Засгийн газар тус сангаас зээл авах үйл ажиллагааг наймдугаар сард эхлүүлсэн бөгөөд хоёр талын хэлэлцээр хийгдсээр өнөөдрийг хүргэсэн юм.  Монгол банкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан уг зээлийн асуудлаар Вашингтонд ажиллаж буй бөгөөд олон улсын валютийн сангийн төлөөлөгч нартай уулзалт хэлэлцээр хийх юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар валютын сангаас зээл авах асуудал удахгүй шийдэгдэж дуусах аж.

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
Bi
Hulgaich nar bolioosoi,Toroos torson terbumtan hulgaich naraa eruuden tamlan shuuj toriin mongiig butsaan toluuleh heregtei,Erdenet xxk avsan hulgaich naraas Erdenetee butsaaj avah heregtei.
2016/10/03 202.179.23.26
  • Recent
  • Most Read
  • Most Comment