8o
Улаанбаатар хот
mobile menu

Ж.Батзандан: Эрдэнэтийн хувийг хулгайлж авсан хүмүүстэй ЗГ нэгдчихлээ

2016-10-03 12:21:00

УИХ-ын намрын чуулган  нээлтээ хийлээ. Энэ үеэр УИХ-ын зарим гишүүдээс цаг үеийн асуудлаар байр, суурийг нь сонслоо. Тухайлбал, сүүлийн үед олны анхаарлыг татаад буй Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийн асуудлыг луйврын аргаар хувьчилсан эсэх асуудлаар УИХ-ын гишүүн Ж.Батзандангаас байр, суурийг нь сонслоо.

-Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувьчилсан асуудлаар та ямар байр, суурийг илэрхийлэх вэ?

- Уг асуудлаар би байр, сууриа удаа дараа илэрхийлсээр ирсэн. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг Монгол улсын нэг хувийн компани Засгийн газрын шийдвэрийг үндэслэж авсан. Эрдэнэт үйлдвэрийг авсан процесс нь өөрөө зөрчилтэй, тодорхойгүй, луйврын шинжтэй, хууль зөрчсөн харагдаж байгаа юм. Тиймээс үүнийг тодорхой болгож өгөөч ээ гэдэг асуудлыг удаа дараа намын бүлгүүдэд тавьсан. Үүний дараа Засгийн газраас ажлын хэсэг гаргаж ажилласан. Харин Засгийн газар ажлын хэсгийн дүгнэлтээ УИХ-д танилцуулаагүй байна. Ний, нуугүй хэлэхэд Засгийн газрын ажлын хэсэг шалгалтын дүнгээ танилцуулахаас зугатаж байна гэж харж байгаа. Эрдэнэтийн 49 хувийг хуйвалдаж, хулгайлж авсан хүмүүстэй Засгийн газрын ажлын хэсэг нэгдэж байна. Төрийн эрх барьж байгаа улс төрийн хүчнүүд шударга ёс тогтооно гэж УИХ-д суусан. Түүнээс биш Ардчилсан, Ардын нам хоёр ээлжилж хулгай хийнэ гэж улс төрийн сонгуульд ороогүй. Засгийн газрын ажлын хэсэг дүнгээ танилцуулахгүй бол УИХ ажлын хэсэг байгуулаад уг асуудлыг нарийвчлан шалгах ёстой. Эцсийн цэгийг тавих ёстой. Төрийн өмчийг үнэгүйдүүлж байгаад хулгай хийдэг 1990 оны арга хэлбэр байдаг. Яг тэр арга хэлбэрээр Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хулгай хийлээ. Үүнийг тодорхой болгох ёстой.

- Танай нам эрх барьж байх үедээ Эрдэнэтийн 49 хувийг зарах шийдвэрийг гаргасан. Тухайн үед нь та уг асуудлаар байр, сууриа илэрхийлж болоогүй юм уу?

- Зургадугаар сарын 29-ны өдөр сонгуулийн өдрийг далимдуулж Засгийн газрын гишүүн Б.Болор тэргүүтэй нөхдүүд ийм шийдвэр гаргасан байна лээ. Сонгууль болж байсан учраас ийм шийдвэр гарсаныг ч мэдээгүй. Ардын намын нөхдүүдэд хандаж би “Тэрний нам, энэний нам гэх шаардлагагүй. Хүний өөрийн гэлтгүй хулгайтай тэмц” гэж хэлсэн. Хулгайч, хулгай хийдэг нөхдүүд аль, аль нь байгаа байх. Тэднийг ялгаварлалгүй тэмцэх хэрэгтэй. Ардын нам эрх барьж байгаа учраас хулгайтайгаа тэмцэх ёстой.

Хоёр намын хэдхэн хүн нийлж байгаад ард түмний өмчийг зардаг. Тухайлбал...

- Эрдэнэтийн 49 хувийг хоёр нам дамжсан бүлэглэл зарсан байж магадгүй гэх хардлага Ц.Нямдорж гишүүний ярианаас төрсөн. Үүнтэй та санал нийлэх үү?

- Монгол улсын өмчийг хоёр намын хэдхэн хүн нийлж байгаад хулгай хийдэг болоод 10 гаруй жил болж байна. Нэр усаар нь ч хэлж чадна. Манай намаас  Ч.Сайханбилэг тэргүүтэй хүмүүс байдаг. Мөн Ардын намаас ордог хэд, хэдэн хүн байдаг. Энэ хүмүүс ичих хэрэгтэй. Монголын ард түмний өмчийг хамтарч 20 гаруй жил хулгайллаа. Одоо болих хэрэгтэй. Тэдний үр хүүхдүүд энэ улсад амьдарна шүү дээ. Монголын залуучууд уурлаж байна. Энэ улсад үргэлж хулгай гараад байвал хувьсгал хийгдэнэ ш дээ. Дандаа л хулгайн замаар асуудлыг шийднэ гэж бодож байвал том андуурал. Ардын нам хариуцлагаа хүлээж чадахгүй бол би ч бас тэсэхгүй. Хулгайчдыг Монгол төрөөс зайлуулах дараагийн алхамаа хийх л болно. Өөр арга байхгүй.

Ж.Мөнхбат өмнөх ЗГ-ынхан хулгайг нуугаад явж байна. Хулгайг хамгаалбал Ж.Эрдэнэбатыг зайлуулна

-Засгийн газар байгуулагдсаны 100 хоног болох гэж байна. Энэ хугацаанд Засгийн газар өөрсдийн чиг баримжаагаар ажиллаж чадсан гэж та бодож байна уу?

- Засгийн газрыг 100 хоногт ажиллах хугацаанд бид их тэвчээртэй ажиглаж байсан. Аливаа Засгийн газар 100 хоногийн хүрээнд бодлогоо гаргаж,  зоримог алхам хийдэг уламжлалтай. Харамсалтай нь энэ Засгийн газар олигтой ажиллаж чадахгүй байна. Тухайлбал, Эрдэнэтийн 49 хувийн асуудал байна. Өмнөх Засгийн газрын хулгайг үргэлжлүүлнэ гээд Ерөнхий сайд нь ярьж байна. Засгийн газрын хэрэг эрхлэх, газрын дарга Ж.Мөнхбат өмнөх Засгийн газрынхаа зарим хулгайг нуугаад явж байна. Ийм байж болохгүй залуучуудаа. Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат гэсэн сайхан залуус гарч ирээд шударга бус зүйлтэй тэмцэх болов уу гэж горьдож байсан. Чадахгүй юм байна. Эхнээсээ буугаад өгчихлөө энэ нөхдүүд чинь. Оффшортой тэмцэнэ гэсэн яасан бэ?. Оффшорын хуулийг батална гэсэн ч өнөөдөр яриагүй л байна. Яагаад Эрдэнэтийн 49 хувийг шалгах ажлын хэсгийн дүгнэлтээ танилцуулахгүй байгаа юм. Ерөнхий сайд нь Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэтийн 49 хувийг хувийн компанид зарсаныг зөвтгөсөн маягтай юм ярьсан байна лээ. Тийм юм байхгүй шүү Ерөнхий сайд аа. Хулгайг хамгаалж эхэлбэл өөрийг чинь зайлуулах асуудлыг хөндөнө.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
tebchigch mongol
manai mongolchuud chini odoo bur uneheer doroi , yaj ch baisan tevchij chaddag bolson gehed uneheer itgej chadahgyi yom .Odoo ehnees ni alaad ehlehees oor arga uneheer haragdahgyi l baina.
2016/10/04 73.162.86.35
Зочин
Сайханбилэг ард түмний дундаас төрсөн хүн юмсан.Яахлаараа амьтан болчихдог байна даа. Дүү минь одоо юу хийгээд явж байгаа бол хайран ч хүн.
2016/10/04 202.9.41.32
Зочин
Батзандангийн хэлж байгаа зүйл үнэн шүү. Төрийн хулгайч нарыг ард түмэн шүүдэг цаг болсон. Даан ч шүүхийн эрх мэдэлтэнүүд ажлаа хийхгүй болохоор хулгай зогсохгүй ээ.
2016/10/04 202.9.41.32
шудрга монголчууд
БЗ-г дэмжиж байна.
2016/10/04 59.153.113.43
зочин
Батзанданг ард түмэн дэмжиж байгаа
2016/10/03 103.57.92.192
zochin
batzandan, nyamdorj 2 ene uls orond yu hiij buteesiin? heruul l hiij chadah bh.
2016/10/03 202.9.41.77
иргэн
Сайханбилэг л чоно борооноор гэдэг шиг л хийсэн ш дээ, наадахыг чинь мэдэж ядаад байх юу байнаа. Ойлгомжтой. Ард түмэн биднийг үнэхээр их мадлаж доромжлох юмдаа
2016/10/03 59.153.114.240
bostsgoo mongolchuudaa unnii toloo uragshaa
zob demjij bna bolohgui bol jagsaal hiij edniig zailuulii arai dendej bna mongolchuudiig ene 2 namd baigaa tsoohon heden hulgaich l hoosruulsan shuu dee odoo bosoh tsag boljee
2016/10/03 103.57.94.37
МЭНДЭЭ
Батзандан, Нямдорж 2 ийг дэмжиж байна. Та 2-ын ард олон шудрага хүмүүс байгаа шүү. ЛУЙВАРЧДЫГ САЙН ИЛЧИЛЖ, ҮНЭНИЙГ АРД ТҮМЭНД ОЙЛГУУЛЖ БАЙГААД ТАЛАРХАЖ БАЙНА.
2016/10/03 202.72.244.221
зочин
Шууд ОУ-ын шүүхээр шийдвэрлүүлэх хэрэгтэй дээ Монголын шүүх бөөн авилгал.
2016/10/03 202.9.44.135
Бичээч
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. Сурсан чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас чадал нь ТЭР. Өглөө бүр санаж
2016/10/03 202.131.252.213
xxxxxxxxxxx
Batzandan odooch Talbain urid zogsood booj vhsench hench toohgvi tsag ye bolsoon. MANii altan erin ye ehelchiheed bna shd XAXA
2016/10/03 202.9.41.204
зочин
эмээ уу
2016/10/03 103.212.117.132
бёө
эмээ уусан уу нэж асуугаач
2016/10/03 103.212.116.95
zochin
uuriiguu bas hichee
2016/10/03 202.9.41.43
zandan
Batzandan gj soliot bn bas buun amfits. Zandanaara dyysah bhda huurhii
2016/10/03 59.153.112.214
төмөр
зарлах ЦАГ нь болсон шүү элбэгдоржийн үйлдлүүдийг бүгд ил болгож ярих зарла.Хөрөнгө оруулалт зээл өр хагацаадаг хятад энэ бүгдийг монголчуудын хүсэл мэтээр ярьж өрөнд живүүлэх газараас хагацаах ар
2016/10/03 202.9.40.115
  • Recent
  • Most Read
  • Most Comment