АНУ-ын Чикаго хотын нэгэн телевизээр монгол залуус нэгнээ хутгалсан хэрэг гарсан тухай мэдээлсэн байна. Тодруулбал, өнгөрсөн ням гаригийн орой 23:50 цагийн орчим Монгол Улсын иргэн Б нэг өрөөнд хамт амьдардаг 23 настай залуутай муудалцаж, үл ойлголцсоны улмаас хэвлийн тус газар нь хутгалж, хүнд гэмтээжээ. Хутгалуулсан залуу гэрээсээ гарч зугтан, тусламж эрж байхдаа цагдаа нартай таарсан байна. Хохирогч залууг эрүүл мэндийн төвд аваачиж, яаралтай хагалгаанд оруулжээ.
Чикаго хотод амьдардаг монгол залуус нэгнээ хутгалжээ
2016-10-03 12:38:54