8o
Улаанбаатар хот
mobile menu

Д.Хаянхярваа: Эрдэнэт үйлдвэрт оруулсан шалгалтын дүнг энэ долоо хоногт ЗГ-ын хуралдаанаар хэлэлцэнэ

2016-10-03 13:08:00

“Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг Худалдаа хөгжлийн банкны дэргэдэх “Монголын зэс” үйлдвэрт хувьчилсан үйл явцыг луйврын шинжтэй гэж УИХ-ын гишүүн Ц.Нямдорж олон нийтэд мэдэгдсэн. Олны анхаарлыг татаад буй уг асуудлаар УИХ дахь олонхийн бүлэг ямар байр, суурь илэрхийлж буй талаар тус бүлгийн дарга Д.Хаянхярваагаас тодрууллаа. Тэрбээр энэ талаар “Намын бүлгийн хувьд Засгийн газраас ажлын хэсэг гаргаж шалгалтаа явуулж, дүгнэлтээ бүлэг болон УИХ дээр танилцуулах ёстой гэсэн байр, суурьтай байгаа. Ажлын хэсгийн дүгнэлт гарч байгаа юм байна лээ. Энэ долоо хоногт уг асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ гэсэн мэдээллийг сайд нар хэлж байсан. Үүний дараа тодорхой шийдэл гаргах байх” гэлээ.  

 

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
zochin
heryylch
2016/10/03 202.179.24.50
  • Recent
  • Most Read
  • Most Comment