Өчигдөр СХД-ийн 16-р хороо “...-р байрны .... тоотод согтуу хүн хүүхдүүдээ зодоод хаалгаа онгойлгохгүй байна” гэсэн мэдээллийг цагдаагийн байгууллагад өгчөө. Дуудлагын дагуу цагдаагийн алба хаагчид, НОБГ-ийн Аврах тусгай ангийн ажилтнуудын хамт цонхыг нь хагалан ороход, тус тоотод суух 27 настай эрэгтэй Б нь согтуурсан үедээ өөрийн төрсөн хүү 2 настай эрэгтэй Б -д хутга тулган эсэргүүцэл үзүүлсэн байна. Уг хэргийг таслан зогсоож СХД-ийн цагдаагийн гуравдугаар хэлтэс шалгаж байна.