8o
Улаанбаатар хот
mobile menu

Их хэмжээний байлдааны зориулалттай галт зэвсэг олджээ

2016-10-03 14:22:46

Баянзүрх дүүрэгт байрлах Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн орчмын нэгэн айлаас их хэмжээний буу, сум олджээ. Тодруулбал, тус хороонд оршин суух 58 настай эрэгтэй Б-ийн гэрээс байлдааны зориулалттай их хэмжээний галт зэвсэг илэрсэн  байна. Цагдаа нар хэргийн газраас буюу иргэн Б-ийн гэрээс макаров маркийн гар бууны сум 312,  дохионы бууны сум 10, Винтов бууны сургалтын сум 38, АКМ маркийн бууны сургалтын сум 80, уг бууны байлдааны зориулалттай 763 ширхэг сум олдсоныг эд мөрийн баримтаар хураан авчээ. Одоогоор  иргэн Б-г байлдааны зориулалтай галт зэвсэг, галт хэрэглэл, тэсэрч дэлбэрэх бодис хууль бусаар хадгалсан гэх үндэслэлээр шалгаж эхэлсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр иргэн Б нь “Нарантуул” зах дээр хууль бусаар сум зардаг нэгэн аж. Түүний хадгалж байсан буу сум, галт зэвсгийг Монгол Улсын хилээр хувь хүн нэвтрүүлэх боломжгүй юм байна.

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.chuhal.mn хариуцлага хүлээхгүй.
Нийт сэтгэгдэл
  • Recent
  • Most Read
  • Most Comment